ШУТИС-ийн 2019/2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистрантурын сургалтад элсэгчдийн анхааралд
2020-01-24 08:05

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн магистрантурын  сургалтад элсэх хүсэлтэй хүмүүсийг бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд 2020 оны 01 дүгээр сарын 27-оос 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд  бүртгэнэ.

Магистрантурт элсэгчдээс гадаад хэлний  (орос, англи хэл) болон мэргэжлийн шалгалт авна.

Магистрантурт элсэн суралцах хvсэлтэй хvмvvс дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Иргэний vнэмлэхний хуулбар
  • Бакалаврын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар 
  • Бакалаврын диплом (эх хувь)
  • 3х4 харьцаатай цээж зураг (1 хувь)
  • Бvртгэлийн хураамж 10000₮ (Хаан банк дахь 5431012534 дансанд тушаасан төлбөрийн баримт)

Жич: Магистрантурын сургалтад шинээр элсэгчдээс авах элсэлтийн шалгалтын хуваарь

02 сарын 07   10:00              Гадаад хэл  http://www.testcenter.edu.mn/

02 сарын 10   11:00              Мэргэжлийн шалгалт

                                                (Бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөр хариуцсан салбарт авна.)

Элсэлт авах Мэргэжлийн чиглэл /Хөтөлбөр/-ийн нэрсийн жагсаалт

Холбоо барих:

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛИЙН АЛБА