Цахимаар сургалт зохион байгуулах заавар
2020-02-01 16:05

БСШУС-ын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Шуурхай зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах тухай” А/43, ШУТИС-ийн Захирлын 2020-01-17-ны өдрийн “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/24 тоот тушаалыг тус тус үндэслэн ШУТИС-ийн  сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах бэлтгэл ажлыг хийж, дараах зааврыг боловсруулав. Үүнд:

Цахим сургалтын материалыг байршуулж, оюутанд хүргэх

Профессор багш нар цахим сургалтын материалыг ШУТИС-ийн Багшийн веб болон www.must.edu.mn сайтын Цахим сургалт” цэсээр суралцагчдад хүргэнэ.

  1. Оюутан суралцагчид ШУТИС-ийн Оюутны веб болон www.must.edu.mn сайтын Цахим сургалт” цэсээр хичээлийн материалыг хүлээн авна.
  2. Мэдээлэл, холбооны технологийн сургууль elearn.sict.edu.mn хаягаар  цахим сургалтыг явуулна.

Профессор багш нар цахим сургалтын материалыг бэлтгэж, оруулах

  1. Цахим хичээлийн материал нь лекц, семинар, бататгах асуулт, бие даалтын даалгавар болон заавар,  ашиглах  цахим ном  сурах бичгийг багтаасан иж бүрэн файл байна.
  2. Мөн тухайн хичээлийн үндсэн агуулгыг тайлбарласан pdf файл /нэг удаа оруулах файлын хэмжээ 10мв хүртэл/ ба видео хэлбэрийн файлыг upload хийсэн link /видео файлын зөвхөн линкийг байрлуулах/-ийг оруулна.

Бусад

  • Зайлшгүй танхимд орох шаардлагатай хичээлүүдийг 3 дугаар сарын 02-ны өдрөөс  чөлөөт хуваариар нөхөж орно.
  • Цахим сургалтын  “СТАТИСТИК” цэсээр багш, оюутны үйл ажиллагааг хянана.

Сургалтын бодлого зохицуулалтын газар

Мэдээллийн технологийн төв