TITLE | 2020 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзол(хураангуй) |
---|---|
DATE | 2020-02-14 |
FILE1 | [붙임5]2020 GKS-G Application Form.docx |
FILE2 | 2020 GKS-G Application FAQs (ENGLISH-KOREAN).pdf |
FILE3 | 2020 GKS-G Application Guidelines (English).pdf |
FILE4 | 2020 GKS-G Application Guidelines (Korean).pdf |
FILE5 | Материал-бүрдүүлэх-үед-байнга-асуудаг-асуулт-хариулт.docx |
1. Иргэншил
Ø Монгол улсын иргэн байх(өөрөө болон эцэг эх бүгд Монгол улсын харъяат иргэн байна)
Ø БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй.
2. Нас
Ø 2020 оны 9 сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх(1980.9.1-нээс хойш төрсөн иргэн)
Ø Хөгжлийн албан ёсны дэмжлэг(ODA) авдаг улсын Их сургуулийн багшийн хувьд 2020 оны 9 сарын 1-ний байдлаар 45 хүрээгүй байх(1975.9.1-нээс хойш төрсөн иргэн)
3. Боловсрол
Ø Материал өгөх үедээ бакалавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу 2020 оны 8 сарын 31-ний байдлаар төгсөх ангийн оюутан байх
Ø Материал өгөх үедээ төгсөх ангийн оюутан бол төгсөх гэж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтоо өгөх бөгөөд 2020 оны 8 сарын 31-нээс өмнө дипломоо өгнө.
Ø БНСУ-ын Их дээд сургуулийн бакалавр, магистрт суралцаж төгссөн хүн материал өгөх боломжгүй.
Ø БНСУ-ын Их дээд сургуульд солилцооны оюутнаар сурч байсан бол материал өгч болно.
Ø 2020 оны 8 сарын 31-ний байдлаар төгссөн эсвэл төгсөх гэж байгаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт оюутан БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан материал өгч болно. (1 удаа л дахин материал өгөх боломжтой. )
4. Тавигдах шалгуур
Ø Төгссөн сургуулийн дүнгийн дундаж(GPA) дараахтай адил бол материал өгөх боломжтой.
- 4.0 бол 3.49
- 4.3 бол 3.75
- 4.5 бол 3.91
- 5.0 бол 4.34
- 100 хувиар тооцдог бол 90% дээш байх
Ø Дүн тань дээрх түвшинд хүрээгүй бол материал өгөх боломжгүй.
Ø Бүрдүүлж өгсөн дүнгийн тодорхойлолт дээр дундаж дүн бичигдээгүй эсвэл GPA-д хуваах боломжгүй бол төгссөн сургуулиасаа дүнгийн талаарх албан ёсны тайлбар хавсаргана.
Ø Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын 5-дугаар түвшнээс дээш түвшинтэй , TOEFL IBT 99, CBT 243, PBT 590, IELTS 7.5, TOEIC 855 онооноос дээш байх ёстой.
5. Материал бүртгэл: 3.2(Даваа)-3.6(Баасан)
※ Элчин сайдын яамны ажиллах цагийн хуваарь (Даваа~Баасан) 08:30-17:30(Цайны цаг : 12:00-13:30)
6. Бүртгэл
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаман дээр явагдана. (Махатма Гандигийн гудамж 39, Хан-Уул дүүрэг / Утас : 7007-1020)
7. Шалгаруулах хүний тоо : 14
8. Лавлах:
ㅇ Олон улсын боловсролын хүрээлэн: kgspniied@korea.kr
[English version] Scholarships → GKS Notice / Korean Government Scholarship Program
ㅇБНСУ-ын Элчин сайдын яам kormg_cul@mofa.go.kr
ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдана
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2024 оны багш, ажилчдын спорт наадмын удирдамж
ШУТИС-ийн 2024 оны багш ажилчдын спорт тэмцээний зааланд бэлтгэл хийх хуваарь
ШУТИС-ийн магистрантур, докторантурын сургалтын хаврын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Клубүүдийн тайлан хэлэлцүүлэх өдөр болоход нэг хоног үлдлээ