БЗС-ийн буцалтгүй тусламжаар үргэлжлүүлэн суралцах 2-4 дүгээр курсийн оюутнуудын анхааралд
2020-08-14 20:39 ЗАА

Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын дагуу:

  • 4.1.1.  Бүтэн өнчин суралцагч
  • 4.1.2. Бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын суралцагч
  • 4.1.3. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
  • 4.1.4. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн
  • 4.1.6. Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн
  • 4.1.8. Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч зэрэг   заалтуудын  аль нэгээр өдрийн ангид суралцагч  БЗС-аас  буцалтгүй тусламжаар суралцаж байгаа болно.

2020-2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд БЗС-ийн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжид хамрагдаж байсан суралцагчийн өмнөх улирлын  ҮГД 2,00 хүрсэн тохиолдолд Буцалтгүй тусламжаар  сурна. Дараах 2 нөхцөлөөр  буцалтгүй тусламжийг үргэлжлүүлнэ. Үүнд:

I. Материал илгээх шаардлагагүй оюутан:

4.1.1 заалт. Бүтэн өнчин суралцагч

4.1.2 4.1.3 заалт. “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт” хугацаагүй сунгалттай байсан суралцагч

Дээрх 2 шалгуурыг хангаж буй оюутан  нэмж материал бүрдүүлэхгүй, сургалтын албаны  ажилтантайгаа цахимаар болон утсаар холбогдоно.

II. Материал илгээх оюутан

II.1. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч:

  • “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ын сунгалтын нотариатаар батлуулсан хуулбар (50 хувиас багагүй хөдөлмөрийн чадвар алдалтын хувьтай байх, 2020 оны 8 дугаар сар түүнээс  хойш хүчинтэй хугацаатай байх )

II.2. Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч:

  • Эцэг, эхийн “хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ын сунгалтын нотариатаар батлуулсан хуулбар  (Эцэг, эхийн хоёулангийн нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 50-иас  багагүй байх, 2020 оны 8 дугаар сар түүнээс  хойш хүчинтэй хугацаатай байх )

II.3. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагч:

  • “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ын сунгалтын нотариатаар батлуулсан хуулбар (Хөдөлмөрийн чадварын бүрэн алдалт буюу 70 хувиас багагүй байх, хүчинтэй хугацаа нь 2020 оны 8 дугаар сараас хойш байх)

II.4. Нэг өрхийн гурван суралцагчийн нэг:

  • Гурван суралцагчийн суралцаж буй сургуулийн тодорхойлолтууд  (3 суралцагч зэрэг сурч байгааг нотлох тодорхойлолт өгөөгүй тохиолдолд Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системээс шалгах тул хугацаа орох болохыг анхаарна уу)

     Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны  ажилтнууд руу дараах шуудангийн       хаягаар материалаа явуулна уу.

Сургууль

 

Ажилтан

Холбоо барих утас

Шуудангийн хаяг:    

1

Барилга, архитектурын сургууль

Ж.Хэрлэнцэцэг

324590-2206

8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол улс 14191 ш/х 46/924  утас 976-11-323519

2

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

Ц.Батдулам

324590-2206

8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол улс 14191 ш/х 46/520 ШУТИС. Сургалтын Хөтөлбөрийн Бүртгэлийн Алба

Т.Пүрэвзул /БУС/

70150428

Баянзүрх дүүрэг, 2 хороо, Их тойруу , Ш/х: 313, Улаанбаатар 13381 Монгол Улс  976-11-458151

Б.Дулмаа /ТМС,НУС,ХУС/

 

3

Бизнесийн ахисан түвшний сургууль

М.Мөнхтуяа

70160608

Баянзүрх дүүрэг, 2 хороо, Их тойруу , Ш/х: 313, Улаанбаатар 13381 Монгол Улс  976-11-458151

4

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

М.Түмэндэлгэр

324590-2206

8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол улс 14191   ш/х 46/590  утас 11-311907

5

Геологи, уул уурхайн сургууль

С.Батсайхан

324590-2706

Шуудангийн хаяг:    14191 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 46-114

6

Мэдээлэл, холбоо технологийн сургууль

С.Чирчмаа

70152333

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 22-р хороо, Улаанбаатар, Монгол улс 13341 утас 70152333

7

Эрчим хүчний сургууль

О.Дуламсүрэн

324590-2806

8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар, Монгол улс, 14191  ш/х 46/1036    976-11-323579

8

Механик, тээврийн сургууль

Л.Пунсалдулам

70110534

Хан-Уул дүүрэг, 3-р хороо , Энхтайвны өргөн чөлөө, Энгельсийн гудамж, Улаанбаатар Монгол улс 17033  Ш/х 36,  976-11-341913

9

Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

Б.Болормаа

324590-2306, 2406

8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол улс, 14191, ш/х 46/520  976-11-322283

10

Гадаад хэлний сургууль

С.Ариунзаяа

324590-2118

8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол улс, 14191,   976-11-321974

11

Нээлттэй боловсролын төв

Н.Отгонбаяр

99104043

8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол улс, 14191,   976-11-324590

 

Тайлбар:

  1. Буцалтгүй тусламжаар суралцагчид БЗС намрын улиралд 12, хаврын улиралд 18 кредитийн төлбөрийн санхүүжилт олгодог.
  2. Сургалтын албаны ажилтан шалгуур хангасан материалыг хүлээн авч  (БЗС-аас намрын улиралд санхүүжих  12 кредитийн төлбөрийг  unimis системд бүртгэж өгнө) оюутан сонгох кредитийн зөрүүг хувиараа төлөн, хичээл сонголт-2 хийнэ.
  3. 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд (БЗС-ийн санхүүжилтээр) суралцаж байгаагүй, жилийн чөлөөнөөс болон бусад шалтгаанаар үргэлжлүүлэн суралцах 2-4 дүгээр курсийн оюутан буцалтгүй тусламжаар сурах бол шинээр элсэгчийн нэг адил бүх материалыг бүрдүүлэн Сургалтын албаны ажилтандаа өгнө.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн

Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар

Сургалтын Хөтөлбөрийн Бүртгэлийн Алба

2020.08.14