Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын дагуу:
- 4.1.1. Бүтэн өнчин суралцагч
- 4.1.2. Бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын суралцагч
- 4.1.3. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
- 4.1.4. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн
- 4.1.6. Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн
- 4.1.8. Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч зэрэг заалтуудын аль нэгээр өдрийн ангид суралцагч бол БЗС-аас буцалтгүй тусламж олгоно.
Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжаар сурах ШУТИС-ийн оюутны бүрдүүлэх материалын жагсаалт:
1. Бүтэн өнчин суралцагч:
- Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Төрсний гэрчилгээний хуулбар
- Эцэг, эх нас барсныг гэрчлэх бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт
- Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
2. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч:
- Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Төрсний гэрчилгээний хуулбар
- “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ын нотариатаар батлуулсан хуулбар (50 хувиас багагүй хөдөлмөрийн чадвар алдалтын хувьтай байх, 2020 оны 8 дугаар сараас хойш, хүчинтэй хугацаатай байх )
- Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт
- Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
3. Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч:
- Эцэг, эх, суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Төрсний гэрчилгээний хуулбар
- Эцэг, эхийн “хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ын нотариатаар батлуулсан хуулбар (Эцэг, эхийн хоёрын нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 50-иас багагүй байх, хугацаа нь 2020 оны 8 дугаар сараас хойш байх)
- Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт
- Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
4. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагч:
- Суралцагчийн болон хөдөлмөрийн чадвар алдсан гишүүний иргэний үнэмлэхийн хуулбар
- Төрсний гэрчилгээний хуулбар
- “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ын нотариатаар батлуулсан хуулбар (Хөдөлмөрийн чадварын бүрэн алдалт буюу 70 хувиас багагүй байх, хугацаа нь 2020 оны 8 дугаар сараас хойш байх)
- Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт
- Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
5. Нэг өрхийн гурван суралцагчийн нэг:
- Гурван суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Гурван суралцагчийн төрсний гэрчилгээний хуулбар
- Гурван суралцагчийн суралцаж буй сургуулийн тодорхойлолтууд
- Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт
- Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
6. Цаатан өрхийн суралцагч:
- Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Төрсний гэрчилгээний хуулбар
- Багийн засаг даргын тодорхойлолт /Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн баруун, зүүн тайгад цаа маллан амьдарч буй тухай/
- Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт
- Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
Шинээр, 1 дүгээр курст элсэгч нь буцалтгүй тусламжийн дээрх материалыг гаргацтай, тод, албан бичгийн шаардлага хангасан байдлаар бэлтгэн, 8 дугаар сарын 11-нээс 24-ний өдрийг хүртэл, А4 хэмжээтэй дугтуйд хийн, шуудангаар дараах хаягаар (Дугтуйн гадна талд “Буцалтгүй тусламжийн материал” гэж бичнэ) явуулна уу.
8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол улс 14191 Ш/х: 46/520 Утас: (976)-11-324590
Хүлээн авагч: ШУТИС. СХБА. 2-18
Жич: Улаанбаатар хотод байгаа шинээр элсэгч нь ШУТИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах хайрцагт буцалтгүй тусламж хүссэн дугтуйтай материалаа (дээрх хаягийг бичин) 8 сарын 11-нээс 24-ний өдрийг хүртэл хугацаанд хийж болно. Дугтуйн гадна талд “Буцалтгүй тусламжийн материал” гэж бичнэ.
Тайлбар:
- БЗС-ийн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжаар намрын улиралд 12, хаврын улиралд 18 кредитийн төлбөрийн санхүүжилт БЗС-аас ордог ба сонгох кредитийн зөрүүг оюутан хувиараа урьдчилан төлнө.
- БЗС-ийн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжид хамрагдсан, эсэх талаар эцсийн шийдвэрийг 2020 оны 9-10 дугаар сард БЗС-д материалаа шалгуулан, хяналтын тоонд багтаан санхүүжилтийн тооцоог баталгаажуулсны дараагаар гаргана.
Анхааруулга:
Шинээр элсэгч оюутан www.must.edu.mn эсвэл www.elselt.edu.mn хаягаар орж анкетаа бөглөж, цахим гэрээ байгуулж, оюутны кодоо авч, бүртгүүлсний дараагаар БЗС-ийн буцалтгүй тусламжийн материалаа өгөх шаардлагатай.
ШУТИС. 2 дугаар хичээлийн байр. СХБА. 2-18
Утас: 324590-2206
2020.08.17