Ажлын байрны нэр: Барилга, архитектурын сургуульд Архитектур, хот төлөвлөлт мэргэжлийн багш /үндсэн 1/
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Архитектур, хот төлөвлөлт мэргэжлээр бакалавр, магистр зэрэгтэй
- Дипломын голч дүн бакалаврын зэрэгт 3.0-аас, магистрын зэрэгт 3.2-аас тус тус доошгүй үнэлгээтэй байна.
- Хамгаалсан сэдвийн хүрээнд судалгааны ажил хийдэг
- Их, дээд сургууль, боловсролын байгууллагад ажилласан бол давуу тал болно.
- Төлөвшсөн, ёс зүйтэй, эерэг харилцаа, хандлагатай
- Ачаалал даах чадвартай
Заах хичээл:
- Архитектурын дизайн
- Хот төлөвлөлт
Ажлын байрны нэр: Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд Дулааны цахилгаан станц мэргэжлийн багш /үндсэн 1/
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Дулааны инженерийн бакалавр, магистр зэрэгтэй
- Дипломын голч дүн бакалаврын зэрэгт 3.0-аас, магистрын зэрэгт 3.2-аас тус тус доошгүй үнэлгээтэй байна.
- Хамгаалсан сэдвийн хүрээнд судалгааны ажил хийдэг
- Их, дээд сургууль, боловсролын байгууллагад ажилласан бол давуу тал болно.
- Төлөвшсөн, ёс зүйтэй, эерэг харилцаа, хандлагатай
- Ачаалал даах чадвартай
Заах хичээл:
- Шингэн ба хийн динамик
- Уурын генератор
- Галын хотлын процесс
- ДЦС-ын үндсэн тоноглол, засвар
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
- Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт
- Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
- Ажил байдлын тодорхойлолт
- Өмнө ажиллаж байсан байгууллагаас чөлөөлөгдсөн тушаал
- Сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадалгаа /Сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадалгааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авсан байх/
Бүртгэл: Бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл purevdulam@must.edu.mn хаягаар ирүүлнэ үү.
ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар
Утас: 11-324600