ШУТИС-ийн Оюутны байрны бүртгэл 2020 оны 09 дүгээр сарын 21-26-ны хооронд харьяалагдах байр тус бүрд явагдах тул материалаа бүрдүүлэн өөрийн биеэр очиж бүртгүүлнэ үү.
Жич: Хөл хорио цээрийн үед оюутны байранд амьдрах хүсэлтэй I курсийн оюутнуудын бүртгэлийг цахимаар урьдчилан авсан. Тэдгээр оюутнууд дараах хуваарийн дагуу өөрийн сонгосон байрандаа очиж бүртгүүлнэ.
Оюутны байрны бүртгэл:
Бүрдүүлэх материал:
1. Байранд амьдрахыг хүссэн өргөдөл
2. Цахим үнэмлэхийн хуулбар
3. Цээж зураг 3х4 хэмжээтэй 6% /Сүүлийн 3 сард авхуулсан ижил байх/
4. Сургуулийн тодорхойлолт /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/
5. Оюутны үнэмлэх /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/
6. Үнэлгээний голч дүнгийн тодорхойлолт /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/
7. ДОХ-ын шинжилгээг оюутны байранд орсны дараа нэгдсэн журмаар зохион байгуулах тул шинжилгээний 5000 төгрөг төлсөн баримт (данс: ШУТИС-захиргаа, Голомт банк 1102928177)
Жич: Оюутны байранд ороход үзүүлдэг эрүүл мэндийн үзлэгийг байранд орсны дараа 2020 оны 10 дугаар сарын 12-16 ний өдрүүдэд ШУТИС-ийн Эрүүл Мэндийн Төвөөс үнэ төлбөргүйгээр зохион байгуулна.
Оюутны байрны байршил, харьяалагдах сургуулиуд, төлбөрийн хэмжээ
Оюутны байр |
Оюутны байрны байршил |
Харьяалагдах сургуулиуд |
Төлбөрийн хэмжээ (төгрөг) |
Байрны барьцаа төлбөр (төгрөг) |
I байр |
Дашчойлин хийдийн зүүн талд |
ҮТС, ГУУС, БАС |
450 000 |
30 000 |
III байр |
БуХС-ийн хойно |
БУХС, ЭХС, ХШУС, БАС, ГХС |
2 хүн-585 000 4 хүн-450 000 |
|
IV байр |
МХТС-ийн баруун талд |
МХТС, БАС, ГУУС, ЭХС |
450 000 |
|
V байр |
МехТС-ийн урд талд |
МехТС, БАС, ГУУС, ЭХС |
450 000 |
Оюутны байрны төлбөрөө байрандаа бүртгүүлж баталгаажуулсны дараа төлнө.
ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдана
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2024 оны багш, ажилчдын спорт наадмын удирдамж
ШУТИС-ийн 2024 оны багш ажилчдын спорт тэмцээний зааланд бэлтгэл хийх хуваарь
ШУТИС-ийн магистрантур, докторантурын сургалтын хаврын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Клубүүдийн тайлан хэлэлцүүлэх өдөр болоход нэг хоног үлдлээ