“Үр дүнд суурилсан боловсрол 2020” эрдэм шинжилгээний хурлын удирдамж
2020-09-18 23:35 ЗАА

Монголын их, дээд сургуулиуд хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Үр дүнд суурилсан боловсрол” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2020 оны 9-р сарын 25-ны өдрийн 9:00-11:40 цагт онлайн хэлбэрээр зохион байгуулна.

Зохион байгуулагч:

  • Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС)
  • Монгол Улсын их сургууль (МУИС)
  • Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС)
  • Соёл урлагийн их сургууль (СУИС)
  • Үндэсний батлан хамгаалахын их сургууль (ҮБХИС)
  • Монгол Улсын боловсролын их сургууль (МУБИС)
  • Техник технологийн дээд сургууль (ТТДС)

Оролцогч:

  • Төрийн болон төрийн бус өмчийн бүх их дээд сургуулиуд

Хурлын зорилго:

Монголын улсын дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн чанар, нийцлийг сайжруулах, дээд боловсролын удирдлага, санхүүжилт, засаглалын үр өгөөжийг дээшлүүлэх, дээд боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд үр дүнд суурилсан боловсролын арга зүйг нэвтрүүлж буй их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, санал, туршлагаа солилцох таатай нөхцөл бүрдүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой.

Хуралдааны салбар, чиглэлүүд:

  1. CDIO арга зүйг хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөр
  2. CDIO арга зүйг нэвтрүүлж буй туршлагууд
  3. Харилцан уялдаатай хичээлүүд бүхий нийлмэл сургалтын төлөвлөгөө боловсруулах арга зүй, туршилт
  4. CDIO арга зүйг нэвтрүүлэхэд тулгарч буй асуудлууд, шийдвэрлэх арга зам
  5. Идэвхитэй сургалтын арга зүй, хэлбэрүүд
  6. Хөтөлбөрт үнэлгээг хийх арга зүй, үнэлгээний хэлбэр
  7. CDIO болон хувь хүний ур чадвар

Хугацаа:

  • Өгүүлэл хүлээн авах - 9 сарын 20
  • Өгүүллийг хянан хэлэлцэх 9 сарын 22
  • Илтгэл хүлээн авах — 9 сарын 23
  • Онлайн хуралд оролцогчдын бүртгэл - 9 сарын 23

Өгүүлэл:

  • Өгүүллийг монгол, англи, орос хэлээр ирүүлж болно.
  • Өгүүллийг 2020 оны 9-р сарын 20-ны дотор http://cdio2020.edu.mn/item/2.html майл хаягаар ирүүлнэ үү. Хянагдсан өгүүлэл “Үр дүнд суурилсан боловсрол-5” бүтээлийн эмхтгэлд хэвлэгдэнэ. 
  • Өгүүллийг доор хавсаргасан файлын загвараар бэлтгэнэ.

 Илтгэл:

  • Илтгэл онлайнаар тавина. Илтгэх хугацаа 15 минут, асуулт, хариулт 5 минут байна.
  • Илтгэлийг .ppt өргөтгөлтэй файлаар 2020 оны 9-р сарын 23-ны өдрийн 18 цагаас өмнө ariunbolor@must.edu.mn хаягаар ирүүлнэ.
  • Илтгэлийг монгол болон англи хэлээр илтгэж болно.

Хурлыг зохион байгуулах комисс:

Дарга:                      Д.Ариунболор (ШУТИС)

Гишүүд:                    Ц.Баярмаа (ТТДС)

                                Р.Найдандорж (ШУТИС)

                                Ө.Ганбат (ХААИС)

Д.Сэрээтэрдорж (МУБИС)

Б.Дарханцэцэг (ҮБХИС)

Н.Бат-Эрдэнэ (ХААИС)

Б.Загдхорол (ШУТИС)

E-майл хаяг:  http://cdio2020.edu.mn/item/2.html, ariunbolor@must.edu.mn 

Харилцах утас: 99067379