Боловсролын Зээлийн Сангийн зээлд хамрагдах оюутнуудын анхааралд
2021-05-03 20:07 ЗАА

Боловсролын Зээлийн Сан 2020-2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд “оюутны хөгжлийн зээл”-ээр сургах оюутны хяналтын тоо (квот)-ыг их, дээд сургуулиудад хуваарилсан бөгөөд  ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудад 813, Эрдэнэт Цогцолбор Дээд Сургуульд 27, бүгд 840 квот олгогдсон юм.

Үүнээс бүрэлдэхүүн сургуулиудын 540, Эрдэнэт Цогцолбор Дээд Сургуулийн 15 квотод одоогоор зээлийн хүсэлт бүртгэгдэн, хянагдаад, баталгаажуулахад бэлэн болоод байна.

Боловсролын Зээлийн Сан өнөөдөр ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын 273, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн 12 нийт илүү 285 квотод оюутан нэмж зээлээр сургах  чиглэл өглөө. Иймд  зээлээр суралцах хүсэлтэй бакалавр, магистр, докторын оюутнууд БЗС-ийн studentaid.gov.mn системд хүсэлтээ оруулна уу.

Шалгуур:

  1. Өмнөх улирлын ҮГД нь бакалаврын оюутан 2,8-аас, магистрант, докторант 3,2-оос багагүй байх
  2. Энэ улиралд судалж буй хичээлийн кредит 10-аас багагүй байх

 

Сургалтын Хөтөлбөрийн Бүртгэлийн Алба

2021.05.03