ШУТИС-Коосэн Технологийн коллежид багш шалгаруулж авна
2021-09-01 02:54 ЗАА

Ажлын байрны нэр:  

Механик инженерийн багш -1

Англи хэлний багш -1

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Заах хичээлээр суурь дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  • их дээд сургуульд 5-аас доошгүй жил ажилласан
  • Төлөвшсөн, ёс зүйтэй, эерэг харилцаа, хандлагатай
  • Ачаалал даах чадвартай

Заах хичээл:

Англи хэлний багш: 

  • Англи хэл 1-5
  • Мэргэжлийн англи хэл
  • Харилцааны англи хэл

Механик инженерийн багш:  Заах хичээл  

  • Материал судлал I, II
  • Материалын эсэргүүцэл I, II
  • Инженерийн туршилт II

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт

Бүртгэл: Бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл purevdulam@must.edu.mn хаягаар ирүүлнэ үү.

ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар

Утас: 11-324600