СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН УРИЛГА
2021-09-14 21:10 Админ

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-аас Монгол Улсад хэрэгжүүлэх "Тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн судалгааны  (Science and Technology Research Partnership for Sustainable Development) SATREPS төсөл"-ийн хүрээнд судалгааны төслийн саналыг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүлээн авч байгаа тул Эрхэм профессор, багш судлаач Та бүхнийг судалгааны төсөл мэдүүлэхийг урьж байна.

Төслийн чиглэл: Судалгааны институтийн чадавхийг бэхжүүлэх, Байгаль орчин, эрчим хүч, гамшгаас хамгаалах, халдварт өвчнөөс сэргийлэх, хянах.

Тавигдах шаардлага:

  1. Японы талын судалгааны байгууллага, эсхүл их сургуультай хамтарсан байх,
  2. Тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн судалгааны төслийн хүрээнд хамтран ажиллах чиглэлтэй уялдсан байх,
  3. ЖАЙКА-аас ирүүлсэн төсөл боловсруулах загварын дагуу төслийн хүсэлтийг Монгол, англи хэл дээр боловсруулсан байх.

 

Төсөл сонгон шалгаруулах удирдамж, танилцуулга, төслийн санал боловсруулах загварыг энд дарж үзнэ үү.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР