Огноо : 2021-12-08
- БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага болох КОЙКА-гаас хэрэгжүүлж буй "ШУТИС, МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлэхэд төслийн дугаар: КОЙКА–001/2019 гүйцэтгэгчийг сонгох, гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул [Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг. 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ШУТИС Хичээлийн 6 дугаар байрны гадна фасад, үүдний гонхны засварын ажил] гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.
- БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага болох КОЙКА-гаас хэрэгжүүлж буй "ШУТИС, МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх төсөл"-д бараа, ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар тодорхойлсон журам, хосолмол үнэлгээний аргад үндэслэн бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэгчийг сонгоно
- Төсөлд оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
- Борлуулалтын хэмжээ: 2018, 2019, 2020 оны борлуулалтын орлогын дундаж нь таван зуун сая төгрөгөөс багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь төсөвт өртгийн 20%-иас багагүй байна.
- Туршлага, ижил төстэй ажлын гүйцэтгэл: Сүүлийн гурван жилийн аль нэг жилд нь хөнгөн цагаан металжсан хавтангаар фасад гүйцэтгэсэн байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Ирүүлнэ.
- БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил
- БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил
- Энэхүү төсөл сонгон шалгаруулалтад оролцогч нь төсөл сонгон шалгаруулалтын баримт бичгийг Голомт банкны ШУТИС-КОЙКА ТӨСӨЛ 8115102567 тоот дансанд (Койка 001/2019 гүйлгээний утга) 100,000 /Нэг зуун мянган / төгрөг тушаасан баримт,ТСШ нд оролцох албан хүсэлтийн хамтаар ШУТИС Хичээлийн I байр 207 тоот өрөөнөөс худалдан авч, материалаа 2021 оны 12 дүгээр сарын 15 өдрийн 12 цаг 00 минутанд нээлт хийх тул 11 цаг 30 минутаас өмнө битүүмжилж ирүүлнэ үү.
СБД-ийн 8-р хороо, бага тойруу-34
ШУТИС-ийн хичээлийн I байр 207 тоот
Мэргэжилтэн Б.Мөнхцэцэг
утас:99180825