ШУТИС-ийн харьяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан сонгон шалгаруулж авна
2022-03-01 18:30 ЗАА

ШУТИС-ийн харьяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан сонгон шалгаруулж авна

Салбар

Орон тоо

Зарлах ажлын байр

Ажлын байрны чиг үүрэг

1

Ойн инженерчлэлийн судалгааны салбар

1

Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн лабораторийн эрхлэгч

Ойг нөхөн сэргээх, үйлдвэрлэлийн палантаци байгуулах, тарьц, суулгац ургуулах, ойжуулах ажлын технологи хөгжүүлэх, ойжуулалт, нөхөн сэргээлтээр богино хугацааны сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр, боргоцой бэлтгэх, багаж хэрэгсэл зохион бүтээх, далд үндэсний системтэй тарьц, суулгац ургуулах технологийн эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажлуудыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах

2

Ойн инженерчлэлийн судалгааны салбар

1

Ойн машин, технологийн лабораторийн

эрхлэгч

 

Ойн аж ахуйн ажлын механикжуулалтын эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээлтийн ажлыг хариуцан гүйцэтгэх, ойн машин, технологи хөгжүүлэх, нутагшуулах болон  ойн эрүүл ахуй, арчилгааны огтлолтын машин, технологи турших, ойн машины эд анги,  багаж, тоног төхөөрөмжийг зохион бүтээх, туршилтын загвар бэлтгэх, турших, ажлуудыг удирдан зохион байгуулах

3

Ойн бүтээгдэхүүн, модлог судлалын салбар

1

Ойн химийн судалгааны эрдэм шинжилгээний ажилтан

Ойн химийн технологийн судалгаа хийх, судалгааны аргазүй, гарын авлага боловсруулах, модны химийн элементийн агууламжийг тодорхойлох, модноос лигнин, давирхай, будагч бодис зэрэг ойн бүтээгдэхүүн гарган авах технологи, инновацийг хөгжүүлэх, модон материалын  цавуу, будаг, лакны найрлага тодорхойлох судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх

4

Ойн бүтээгдэхүүн, модлог судлалын салбар

1

Мод, модон бүтээгдэхүүний технологийн хяналт үйлчилгээний эрдэм шинжилгээний ажилтан

Мод, модон бүтээгдэхүүний тохирлын үнэлгээ хийх, экспертийн дүгнэлт гаргах ажлыг гүйцэтгэх, нэмүү өртөг шингэсэн шинэ нэрийн бүтээгдэхүүн гарган авах судалгаа хөгжүүлэх, мод, модон бүтээгдэхүүний технологийн судалгааны чиглэлээр хэрэгжиж буй дотоодын болон олон улсын төсөл гэрээт, захиалгат ажлыг гүйцэтгэх

5

Ойн бүтээгдэхүүн, модлог судлалын салбар

1

Олон зориулалттай технологийн цавчидсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, технологи хөгжүүлэлтийн эрдэм шинжилгээний ажилтан

Олон зориулалттай технологийн цавчидсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай машин техник, тоног төхөөрөмжийн туршилт, судалгааны ажлыг гүйцэтгэх, инновацийг хөгжүүлэх, модлог суурьтай хавтан бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн туршилт судалгааг хөгжүүлэх,судлах

6

Ойн инженерчлэлийн судалгааны салбар

1

Ойн машин, багаж, тоног төхөөрөмжийн загвар, хийц зохион бүтээлтийн эрдэм шинжилгээний ажилтан

Мод бэлтгэл, ойн аж ахуйн  машин  механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг  судлах,  турших, зүгшрүүлэх, технологи нутагшуулах, мод үржүүлэг, ойжуулалтын бага, дунд механикжуулалт, хөдөлмөр хөнгөвчилсөн багаж хэрэгслийг зохион бүтээх, туршилтын загвар, ажлын зургийг бэлтгэх, турших.

7

Ойн инженерчлэлийн судалгааны салбар

1

Ойн зураг, төсөл, төсөв боловсруулах эрдэм шинжилгээний ажилтан

Мод бэлтгэл, мод үржүүлгийн газар, ойжуулах талбай, хамгаалалтын ойн зурвас, ойн үрийн плантаци байгуулах техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)  боловсруулах,  цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн зураг, төсөв, төлөвлөлт хийх.

8

Ойн инженерчлэлийн судалгааны салбар

1

Ландшафтын архитектур, цэцэрлэгжүүлэлтийн судалгааны эрдэм шинжилгээний ажилтан

Ногоон бүсийн ландшафтын архитектурын төлөвлөлт, төсөл боловсруулах, улсын болон хувийн эзэмшлийн ногоон байгууламж, мод үржүүлгийн газар цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт, төсөл боловсруулах.

9

Ойн инженерчлэлийн судалгааны салбар

1

Ойн үр, тарьц суулгацын судалгаа, технологи хөгжүүлэлтийн эрдэм шинжилгээний ажилтан

Үрийн дээж талбай сонгох, үр бэлтгэх болон үр боловсруулах машин, технологийн туршилт, судалгааны ажил гүйцэтгэх, тарьц, суулгацын чанарыг сайжруулах, ойн үр болон тарьц суулгац бэлтгэх, ургуулах ажлыг механикжуулах, судалгааг хөгжүүлэх

 

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Зарлагдсан чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Англи хэлний зохих мэдлэгтэй
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын онол, арга зүйн мэдлэгтэй
  • Докторын зэрэг, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
  • Ёс зүйтэй, эерэг харилцаа, хандлагатай
  • Ачаалал даах, багаар ажиллах чадвартай байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • 2% цээж зураг

Бүртгэл: Бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон 2022 оны 3 сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл  oyunaakhadkhurel@gmail.com хаягаар ирүүлнэ.

ШУТИС-ийн харьяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн

Удирдлага, санхүүжилтийн алба.

Утас: 99098392, 321500