АЖЛЫН БАЙР: МАРКЕТИНГ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:
- Үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой сурталчилгааг дижитал сувгуудаар хөгжүүлэх
- Сошиал сувгуудыг хөгжүүлэх контентыг бэлтгэн оруулах
- Маркетингийн ажлуудыг зөв зохион байгуулж, идэвх санаачилгатай ажиллах
- Контентын бүртгэл хөтлөх, явцыг дүгнэх, анализ тайлан гаргах
- Бусад чиг үүргүүд
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Бизнесийн удирдлага, маркетингийн мэргэжилтэй, магистр зэрэгтэй
- Сошиал маркетинг чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай
- Сошиал медиа дизайн төлөвлөлт гаргах чадвартай
- Adobe Photoshop, Adobe illustrator, Adobe premiere pro, Adobe after effects, Adobe xd программууд дээр ажилладаг
- Монгол хэл бичгийн найруулан бичих чадвартай, англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
ТУСГАЙ ШААРДЛАГА:
- Шинийг санаачлагч, загварын мэдрэмжтэй, бүтээлч сэтгэлгээтэй
- Орчин үеийн тренд, маркетингийн чиг хандлагыг судалж, сонирхдог байх
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайн
- Ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвартай
- Тогтвортой ажиллах
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа
- Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
Бүртгэл: Бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 18:00 цаг хүртэл hr@must.edu.mn хаягаар ирүүлнэ.
ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар
Утас: 11-324600