Огноо: 2022.03.07
Тендер шалгаруулалтын нэр: Барилга, архитектурын сургуульд хэрэгжиж буй төсөлд батиметрийн (усны ёроол) хэмжилтийн лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: ШУТИС/202202002 тоот
Шинжлэх ухаан технологийн их сургууль эрх бүхий тендерт оролцогчдоос Барилга, архитектурын сургуульд хэрэгжиж буй төсөлд батиметрийн (усны ёроол) хэмжилтийн лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ШУТИС/202202002 тоот битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50.000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт 793.000 (долоон зуун ерэн гурван мянган) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо ,
Бага тойруу-34, ШУТИС-ын төв байр,
Хөрөнгө оруулалт, хангамжийн газар 207 тоот,
Утас: 99101884
Имэйл хаяг: nyamkashb@must.edu .mn
ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдана
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2024 оны багш, ажилчдын спорт наадмын удирдамж
ШУТИС-ийн 2024 оны багш ажилчдын спорт тэмцээний зааланд бэлтгэл хийх хуваарь
ШУТИС-ийн магистрантур, докторантурын сургалтын хаврын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Клубүүдийн тайлан хэлэлцүүлэх өдөр болоход нэг хоног үлдлээ