Хичээлийн байрны цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах зар
2022-03-30 19:23 ЗАА

Огноо: 2022.03.30

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн цайны газрын зориулалттай 214 м.кв үйлчилгээний талбайг үндсэн зориулалтаар түрээслэх сонирхолтой хуулийн этгээд, аж ахуйн нэгж, иргэдээс төрийн өмчийн эд хөрөнгө  түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтад бүрдүүлэх материал. Үүнд:

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ / иргэний хувьд цахим үнэмлэх/, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл / өмнө нь хийж байсан ижил төстэй ажил, үйлчилгээ  2020 он, 2021 он /;
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт / иргэн бол харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 1 жилийн дансны хуулга, Хуулийн этгээд бол сүүлийн 2020, 2021 оны аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэрээр өр, төлбөргүйг нотлох тодорхойлолт/
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг  нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг;
  • Талбай болон эд хөрөнгө түрээслэх үнийн санал;
  • Иргэний хувьд мэргэжлийн, туршлагатай баг бүрдүүлж, сонгон шалгаруулалтад оролцоно;
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үндсэн ажилтнуудын эрүүл мэндийн шинжилгээний дэвтрийн хуулбар;
  • Талбай болон эд хөрөнгө түрээслэх үнийн саналын дагуу 1 сарын түрээсийн төлбөртэй дүйцэхүйц барьцаа байршуулах боломжтойг нотолсон баримт бичиг;

Талбай болон эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ : цайны газар  1 м.кв -10,000.00 / арван мянган/ төгрөг

Сонгон шалгаруулалтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 51 тоот тогтоолын дагуу зохион байгуулна.

Материалыг доорх хаягаар ирүүлнэ.

Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, бага тойруу, ШУТИС-ийн төв байр, 2 давхар 207-2 тоот өрөө утас: 99066058

Материалыг 2022 оны 04-р сарын 04 -ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө дээрх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан материалыг 2022 оны 04-р сарын  04 -ний өдрийн 15 цаг 40 минутад нээнэ.

ШУТИС-ийн ЗАХИРГАА, БАЙР АШИГЛАЛТЫН НЭГДСЭН АЛБА