link
Хэлний бус мэргэжлийн ангийн оюутнуудын дунд зохион байгуулагдсан англи хэлний уламжлалт олимпиад 3-р сарын 11-ээс 4-р сарын 12-ны хооронд 3 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
1-р шатны тэмцээнд бүрэлдэхүүн 12 сургуулийн оюутнууд “I live in Ulaanbaatar” сэдвээр эссэ бичгийн уралдаанд өрсөлдөж, МХТС-ийн оюутан Т.Дэлгэрмаа тэргүүн байр эзэлж, ЭХИС-ийн оюутан М.Тамираа 2-р байранд, КТМС-ийн оюутан Э.Билэгжаргал 3-р байранд тус тус шалгарлаа.
2-р шатны тэмцээнд “Ulaanbaatar – now and then” сэдэвтэй багийн тэмцээнд бүрэлдэхүүн сургуулиудын 11 баг оролцож, 448 оноогоор ҮТДС-ийн баг тэргүүн байранд, КТМС-ийн баг 393 оноогоор - II байранд, 361 оноогоор ЭХИС-ийн баг –III байранд, 356 оноогоор МИС-ийн баг - IV байранд, 330 оноогоор УУИС-ийн баг –V байранд тус тус шалгарлаа.
3-р шатны тэмцээнд “Future of Ulaanbaatar” сэдэвтэй илтгэлийн уралдаан зохион байгуулагдаж 11 сургуулийн илтгэгч нар илтгэл тавьсанаас 70 оноогоор КТМС-ийн оюутан Н.Нямцэцэг тэргүүн байр, УУИС-ийн оюутан Б.Хаш-Эрдэнэ-II, ҮТДС-ийн оюутан Т.Баттүшиг –III байр эзэллээ. Англи хэлний уламжлалт олимпиадад идэвхтэй оролцож амжилт гаргасан нийт оюутнууддаа баярлаж талархаснаа илэрхийлж сурах их үйлсдээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Мөн MУИС-аас зохион байгуулагдсан англи хэлний улсын олимпиадад ШУТИС-ийн УУИС-ийн III курсын оюутан Э.Ажнай амжилттай оролцож III байр эзэллээ. Тэмцээнд амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэе!
Англи хэл судлалын тэнхим
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened