Англи хэлний уламжлалт олимпиад зохион байгуулагдлаа.
2012-04-18 23:10 Админ

Хэлний бус мэргэжлийн ангийн оюутнуудын дунд зохион байгуулагдсан  англи хэлний уламжлалт олимпиад 3-р сарын 11-ээс 4-р сарын 12-ны хооронд 3 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

1-р шатны тэмцээнд бүрэлдэхүүн 12 сургуулийн оюутнууд “I live in Ulaanbaatar” сэдвээр эссэ бичгийн уралдаанд өрсөлдөж, МХТС-ийн оюутан Т.Дэлгэрмаа тэргүүн байр эзэлж, ЭХИС-ийн оюутан М.Тамираа 2-р байранд, КТМС-ийн оюутан Э.Билэгжаргал 3-р байранд тус тус  шалгарлаа. 

2-р шатны тэмцээнд “Ulaanbaatar – now and then” сэдэвтэй багийн тэмцээнд бүрэлдэхүүн сургуулиудын 11 баг оролцож, 448 оноогоор ҮТДС-ийн баг тэргүүн байранд, КТМС-ийн баг 393 оноогоор - II байранд, 361 оноогоор ЭХИС-ийн баг –III байранд, 356 оноогоор МИС-ийн баг - IV байранд, 330 оноогоор УУИС-ийн баг –V байранд тус тус шалгарлаа.

3-р шатны тэмцээнд “Future of Ulaanbaatar” сэдэвтэй илтгэлийн уралдаан зохион байгуулагдаж 11 сургуулийн илтгэгч нар илтгэл тавьсанаас 70 оноогоор КТМС-ийн оюутан Н.Нямцэцэг тэргүүн байр, УУИС-ийн оюутан Б.Хаш-Эрдэнэ-II, ҮТДС-ийн оюутан Т.Баттүшиг –III байр эзэллээ. Англи хэлний уламжлалт олимпиадад идэвхтэй оролцож амжилт гаргасан нийт оюутнууддаа баярлаж талархаснаа илэрхийлж сурах их үйлсдээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Мөн MУИС-аас зохион байгуулагдсан англи хэлний улсын   олимпиадад ШУТИС-ийн УУИС-ийн III курсын оюутан Э.Ажнай амжилттай оролцож III байр эзэллээ. Тэмцээнд амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэе!

Англи хэл судлалын тэнхим