link
ШУТИС-ийн ГХС-ийн Ази судлалын салбараас дотоод хамтын ажиллагааны арга хэмжээний хүрээнд хятад хэлний Постер илтгэлийн тэмцээнийг МУБИС-ийн Күнзийн институт, МУБИС-ийн НХУС-ийн Дорно дахины хэл, арга зүйн тэнхимтэй хамтран хоёр дахь жилдээ 2023.02.03-2023.03.25-ны хооронд анхан болон дунд 2 үе шаттайгаар амжилттай зохион явууллаа. Энэ жилийн тэмцээний онцлог МУБИС-ийн Күнзийн институт дэмжигчээр хамтран ажиллав.
Тус тэмцээнээр суралцагчдын хятад хэл сурах сэдэл, сонирхлыг төрүүлэх, өөрийн үзэл бодлыг бичгийн болон ярианы хэлээр зөв илэрхийлэх, илтгэх чадварыг сайжруулах зорилгоор ШУТИС болон МУБИС-ийн бакалаврын хөтөлбөрөөр хятад хэл суралцаж байгаа 1-4 дүгээр ангийн оюутнууд оролцож эзэмшсэн мэдлэг, илтгэх чадвараа сорьж, хамтран ажиллаж харилцан суралцлаа.
Постер илтгэлийн дүн:
№ |
Оюутны овог, нэр |
Оюутны код |
Сургууль, курс |
Эзэлсэн байр |
Анхан шат |
||||
1 |
О.Болдхатан |
H.CL22D001 |
МУБИС-1 |
I байр |
2 |
Э.Эрдэм-Ундарга |
B222050500 |
ШУТИС.ХШУС-1 |
II байр |
3 |
Т.Түвшинбилэг |
B221820500 |
ШУТИС.ХШУС-1 |
III байр |
4 |
Б.Оюундарь, М.Цолмон |
B220940015 В220940009 |
ШУТИС.ГХС-1 |
III байр |
5 |
Г.Галбадрах |
B222100508 |
ШУТИС.ЭХС-1 |
Тусгай байр |
6 |
Т.Онон |
В222050514 |
ШУТИС.ХШУС-1 |
Тусгай байр |
Дунд шат |
||||
7 |
Б.Оюундарь |
B201380101 |
ШУТИС.ЭХС-3 |
I байр |
8 |
Ө.Нямдорж |
B210870022 |
ШУТИС.ХШУС-2 |
II байр |
9 |
С.Ариунтунгалаг |
B211020052 |
ШУТИС.ЭХС-2 |
III байр |
10 |
Г.Уянга |
B211060069 |
ШУТИС.ЭХС-2 |
III байр |
11 |
М.Соёлмаа |
B210980049 |
ШУТИС.ХШУС-2 |
III байр |
12 |
К.Төрмандах |
B210980043 |
ШУТИС.ХШУС-2 |
Тусгай байр |
13 |
Б.Баасансүрэн |
H.CL19D010 |
МУБИС-ХХ-4 |
Тусгай байр |
14 |
Г.Минжинсор |
H.CL19D022 |
МУБИС-ХХ-4 |
Тусгай байр |
15 |
А.Мөнхзаяа |
H.CL19D017 |
МУБИС-ХХ-4 |
Тусгай байр |
Тус тэмцээнийг хамтран зохион байгуулсан МУБИС-ийн Күнзийн институт, МУБИС-ийн НХУС-ийн Дорно дахины хэл, арга зүйн тэнхимийн хамт олон, амжилттай оролцсон хятад хэл суралцагч оюутан залуустаа Ази судлалын салбарын хамт олны зүгээс талархлаа илэрхийлье.
Эс мэддэг гэдгээ мэдэхүй болбоос мэргэн дээд буюу
Эс мэдэх атлаа мэднэ хэмээхүй нь мунхаг гэм буюу. ЛАОЗ
Зохион байгуулсан: Ази судлалын салбарын хятад хэлний баг
2023.03.25
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened