Хятад хэлний “шинэ зуун ба шинэ технологи” сэдэвт постер илтгэлийн тэмцээн амжилттай боллоо
2023-03-27 08:39 ЗАА

ШУТИС-ийн ГХС-ийн Ази судлалын салбараас дотоод хамтын ажиллагааны арга хэмжээний хүрээнд хятад хэлний Постер илтгэлийн тэмцээнийг МУБИС-ийн Күнзийн институт, МУБИС-ийн НХУС-ийн Дорно дахины хэл, арга зүйн тэнхимтэй хамтран хоёр дахь жилдээ 2023.02.03-2023.03.25-ны хооронд анхан болон дунд 2 үе шаттайгаар амжилттай зохион явууллаа. Энэ жилийн тэмцээний онцлог МУБИС-ийн Күнзийн институт  дэмжигчээр хамтран ажиллав.

Тус тэмцээнээр суралцагчдын хятад хэл сурах сэдэл, сонирхлыг төрүүлэх, өөрийн үзэл бодлыг бичгийн болон ярианы хэлээр зөв илэрхийлэх, илтгэх чадварыг сайжруулах зорилгоор ШУТИС болон МУБИС-ийн бакалаврын хөтөлбөрөөр хятад хэл суралцаж байгаа 1-4 дүгээр ангийн оюутнууд оролцож эзэмшсэн мэдлэг, илтгэх чадвараа сорьж, хамтран ажиллаж харилцан суралцлаа.

Постер илтгэлийн дүн:

Оюутны овог, нэр

Оюутны код

Сургууль, курс

Эзэлсэн байр

Анхан шат

1

О.Болдхатан

H.CL22D001

МУБИС-1

I байр

2

Э.Эрдэм-Ундарга

B222050500

ШУТИС.ХШУС-1

II байр

3

Т.Түвшинбилэг

B221820500

ШУТИС.ХШУС-1

III байр

4

Б.Оюундарь, М.Цолмон

B220940015

В220940009

ШУТИС.ГХС-1

III байр

5

Г.Галбадрах

B222100508

ШУТИС.ЭХС-1

Тусгай байр

6

Т.Онон

В222050514

ШУТИС.ХШУС-1

Тусгай байр  

Дунд шат

7

Б.Оюундарь

B201380101

ШУТИС.ЭХС-3

I байр

8

Ө.Нямдорж

B210870022

ШУТИС.ХШУС-2

II байр

9

С.Ариунтунгалаг

B211020052

ШУТИС.ЭХС-2

III байр

10

Г.Уянга

B211060069

ШУТИС.ЭХС-2

III байр

11

М.Соёлмаа

B210980049

ШУТИС.ХШУС-2

III байр

12

К.Төрмандах

B210980043

ШУТИС.ХШУС-2

Тусгай байр

13

Б.Баасансүрэн

H.CL19D010

МУБИС-ХХ-4

Тусгай байр

14

Г.Минжинсор

H.CL19D022

МУБИС-ХХ-4

Тусгай байр

15

А.Мөнхзаяа

H.CL19D017

МУБИС-ХХ-4

Тусгай байр


Тус тэмцээнийг хамтран зохион байгуулсан МУБИС-ийн Күнзийн институт, МУБИС-ийн НХУС-ийн Дорно дахины хэл, арга зүйн тэнхимийн хамт олон, амжилттай оролцсон хятад хэл суралцагч оюутан залуустаа Ази судлалын салбарын хамт олны зүгээс талархлаа илэрхийлье.

Эс мэддэг гэдгээ мэдэхүй болбоос мэргэн дээд буюу

Эс мэдэх атлаа мэднэ хэмээхүй нь мунхаг гэм буюу. ЛАОЗ

Зохион байгуулсан: Ази судлалын салбарын хятад хэлний баг

2023.03.25