link

Онолын механикийн Улсын олимпиад зохион байгуулагдлаа
2012-11-27 20:59 Админ

Техник, технологийн чиглэлээр мэргэжилтэн  бэлтгэдэг их, дээд сургуулиудын дунд 2 жил тутам явагддаг Онолын механикийн Улсын олимпиад 11 дүгээр сарын 24-ний өдөр болж өнгөрлөө. Онолын механикийн Улсын IV олимпиадыг Математикийн сургуулийн Хэрэглээний механикийн профессорын багаас зохион байгуулж,  ШУТИС-ийн МС, БИАС, УУИС, ХИБС, ҮТДС, МИС, ДаТС, ӨвТС, ТЗДС, ХААИС, ТТДС, БХИС, МҮИС-ийн 78 оюутан оролцов.

Олимпиадын нээлтэнд Монгол Улсын Ардын багш, академич, доктор (Sc.D.), профессор Ч.Авдай, Математикийн сургуулийн захирал, доктор, профессор Т.Намнан, Техникийн механикийн салбарын эрхлэгч,  доктор, профессор Г.Чимэд-Очир болон тус сургуулиудын багш, оюутнууд оролцлоо.

Олимпиадыг баг болон хувийн амжилтаар байр эзлүүлэв.

Багийн дүнгээр

1-р байр: ШУТИС-БИАС  (Шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал)

2-р байр: ШУТИС-МС  (Өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал)

3-р байр: ШУТИС-УУИС (Өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал)

 

Хувийн дүнгээр

1-р байр: М.Еркебулан /ШУТИС-МС/(Өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал)

2-р байр: Б.Бямбажав /ШУТИС-УУИС/(Өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал)

3-р байр: Ц.Галдан /ШУТИС-УУИС/(Өргөмжлөл, хүрэл  медаль, мөнгөн шагнал)


ЗХШҮГ

Affiliated schools