Техник, технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын дунд 2 жил тутам явагддаг Онолын механикийн Улсын олимпиад 11 дүгээр сарын 24-ний өдөр болж өнгөрлөө. Онолын механикийн Улсын IV олимпиадыг Математикийн сургуулийн Хэрэглээний механикийн профессорын багаас зохион байгуулж, ШУТИС-ийн МС, БИАС, УУИС, ХИБС, ҮТДС, МИС, ДаТС, ӨвТС, ТЗДС, ХААИС, ТТДС, БХИС, МҮИС-ийн 78 оюутан оролцов.
Олимпиадын нээлтэнд Монгол Улсын Ардын багш, академич, доктор (Sc.D.), профессор Ч.Авдай, Математикийн сургуулийн захирал, доктор, профессор Т.Намнан, Техникийн механикийн салбарын эрхлэгч, доктор, профессор Г.Чимэд-Очир болон тус сургуулиудын багш, оюутнууд оролцлоо.
Олимпиадыг баг болон хувийн амжилтаар байр эзлүүлэв.
Багийн дүнгээр
1-р байр: ШУТИС-БИАС (Шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал)
2-р байр: ШУТИС-МС (Өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал)
3-р байр: ШУТИС-УУИС (Өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал)
Хувийн дүнгээр
1-р байр: М.Еркебулан /ШУТИС-МС/(Өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал)
2-р байр: Б.Бямбажав /ШУТИС-УУИС/(Өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал)
3-р байр: Ц.Галдан /ШУТИС-УУИС/(Өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал)
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа