link

“Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн хамт олонтой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав
2013-04-26 17:11 Админ

ШУТИС-ийн Барилгын инженер, Архитектурын сургууль болон “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ энэ сарын 23-ны өдөр  санамж бичигт гарын үсэг зурлаа.  Гарын үсэг зурах үйл ажиллагаанд БИАС-ийн захирал П.Отгонбаяр, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-ын дарга А.Лхагвадорж, хэлтсийн дарга А.Буяндэлгэр болон БИАС-ийн тэргүүлэх профессорууд оролцлоо.

Санамж бичигт гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр сургуулийн багш эрдэмтэд тэдгээрийн мэдлэг туршлага дээр түшиглэн сургалт, судалгааны ажил, оюутны ЭШХ, үзэсгэлэн, уралдаан хамтран зохион байгуулах, танилцах ба үйлдвэрлэлийн дадлагыг тухай байгууллагад хийх бололцоог бүрдүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулахад тодорхой асуудлыг шийдвэрлэх судалгаа хийхэд чиглэжээ.


НТА

Affiliated schools