ШУТИС-ийн Барилгын инженер, Архитектурын сургууль болон “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ энэ сарын 23-ны өдөр санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах үйл ажиллагаанд БИАС-ийн захирал П.Отгонбаяр, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-ын дарга А.Лхагвадорж, хэлтсийн дарга А.Буяндэлгэр болон БИАС-ийн тэргүүлэх профессорууд оролцлоо.
Санамж бичигт гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр сургуулийн багш эрдэмтэд тэдгээрийн мэдлэг туршлага дээр түшиглэн сургалт, судалгааны ажил, оюутны ЭШХ, үзэсгэлэн, уралдаан хамтран зохион байгуулах, танилцах ба үйлдвэрлэлийн дадлагыг тухай байгууллагад хийх бололцоог бүрдүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулахад тодорхой асуудлыг шийдвэрлэх судалгаа хийхэд чиглэжээ.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа