link

ШУТИС-ийн нийт оюутнуудын дунд “АХА” тэмцээн зохиогдлоо.
2013-11-13 22:24 Админ

ХБС-ийн ОСПБ-ийн багш нар орос хэл сонирхогч оюутнуудын “Звёздочка “ клуб болон Русский центртэй хамтран  инженерийн ангийн оюутнуудын дунд орос хэл сурах сонирхолыг дэмжих, орос хэлний хичээлээр олж авсан мэдлэгийн түвшинг тогтоох зорилгоор уг тэмцээнийг зохион явуулав.

 

Тэмцээнд салбар сургуулиудын нийт 80 оюутан мэдлэг оюунаар уралдаж 1-р байрыг А.Тамир /УУИС/, 2-р байрыг Э.Цолмонтогтох /БИАС/, Д.Уянга /МТС/, 3-р байрыг Б.Түвшинзаяа /БИАС/, Ц.Галтцогт /ЭХИС/, Б.Цэнд-Аюуш /УУИС/, тусгай байрыг Э.Цэнгүүн /ЭХИС/, Х.Намуун /МС/, Т.Жавзанжамъян /НТС/, М.Уранбилэг /БИАС/ нар  тус тус эзэллээ. Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн ажилтан Сибирёв В.С. шүүгчийн бүрэлдэхүүнд ажилласан ба  тэргүүн байр эзэлсэн оюутанд Ю. Кручкины “Русско-монгольский, монгольско-русский словарь” гардууллаа.

 

Affiliated schools