ХБС-ийн ОСПБ-ийн багш нар орос хэл сонирхогч оюутнуудын “Звёздочка “ клуб болон Русский центртэй хамтран инженерийн ангийн оюутнуудын дунд орос хэл сурах сонирхолыг дэмжих, орос хэлний хичээлээр олж авсан мэдлэгийн түвшинг тогтоох зорилгоор уг тэмцээнийг зохион явуулав.
Тэмцээнд салбар сургуулиудын нийт 80 оюутан мэдлэг оюунаар уралдаж 1-р байрыг А.Тамир /УУИС/, 2-р байрыг Э.Цолмонтогтох /БИАС/, Д.Уянга /МТС/, 3-р байрыг Б.Түвшинзаяа /БИАС/, Ц.Галтцогт /ЭХИС/, Б.Цэнд-Аюуш /УУИС/, тусгай байрыг Э.Цэнгүүн /ЭХИС/, Х.Намуун /МС/, Т.Жавзанжамъян /НТС/, М.Уранбилэг /БИАС/ нар тус тус эзэллээ. Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн ажилтан Сибирёв В.С. шүүгчийн бүрэлдэхүүнд ажилласан ба тэргүүн байр эзэлсэн оюутанд Ю. Кручкины “Русско-монгольский, монгольско-русский словарь” гардууллаа.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа