link

МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН БОЛОВ
2009-09-29 17:42 Админ


Хоол үйлдвэрлэл, шим судлалын салбарын оюутнууд ШУТИС-ийн 50 жилийн ойг тохиолдуулан "COOK SHOW" мэргэжлийн уралдааныг 12 дахь удаагаа зохион байгуулав. Уг уралдаан ижил мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж буй сургуулиудын дунд аль хэдийнээ нэр хүндтэй болсон бөгөөд энэ удаа "Техник технологйин коллеж",  "Газарчин" дээд сургуулиудаас оролцож, нийт 7 баг өрсөлдсөнөөс Тэргүүн байранд Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи инженерийн 4-р анги, Дэд байранд Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи инженерийн өдрийн ээлжийн 3-р анги, 3-р байранд "Техник технологйин коллеж"-ийн баг орлоо. Мөн нийт 7 номенациар шалгаруулалт явагдав.

 

Уг уралдаан оюутнуудыг мэргэжлийн дадал, чадвар эзэмших, мэргэжилдээ дур сонирхолтой болгоход ихээхэн ач холбогдолтой бөгөөд сургалт - үйлдвэрлэлийн болон төгсөгчид, салбарын ахмадууд - оюутны холбоог бататгах, мэргэжлээ сурталчлахад чухал арга хэмжээ болдог байна.    

 

 

 


 


Affiliated schools