Хоол үйлдвэрлэл, шим судлалын салбарын оюутнууд ШУТИС-ийн 50 жилийн ойг тохиолдуулан "COOK SHOW" мэргэжлийн уралдааныг 12 дахь удаагаа зохион байгуулав. Уг уралдаан ижил мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж буй сургуулиудын дунд аль хэдийнээ нэр хүндтэй болсон бөгөөд энэ удаа "Техник технологйин коллеж", "Газарчин" дээд сургуулиудаас оролцож, нийт 7 баг өрсөлдсөнөөс Тэргүүн байранд Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи инженерийн 4-р анги, Дэд байранд Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи инженерийн өдрийн ээлжийн 3-р анги, 3-р байранд "Техник технологйин коллеж"-ийн баг орлоо. Мөн нийт 7 номенациар шалгаруулалт явагдав.
Уг уралдаан оюутнуудыг мэргэжлийн дадал, чадвар эзэмших, мэргэжилдээ дур сонирхолтой болгоход ихээхэн ач холбогдолтой бөгөөд сургалт - үйлдвэрлэлийн болон төгсөгчид, салбарын ахмадууд - оюутны холбоог бататгах, мэргэжлээ сурталчлахад чухал арга хэмжээ болдог байна.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа