link

Монголын барилгын инженерvvдийн холбооны оны шагналыг ШУТИС-ийн багш оюутан хоёр хvртэв
2009-12-30 14:49 Админ

Монголын барилгын инженерүүдийн холбооноос (MACE) жил бүр оны шилдэг инженер, шилдэг залуу  инженер, шилдэг оюутан, шилдэг бүтээлийг шалгуулан өөрийн нэрэмжит шагналыг гардуулдаг уламжлалтай юм. Энэ уламжлалын дагуу саяхан тус холбооны удирдах зөвлөлийн хурлаар 2009 оны шилдэгүүдийг тодруулахад оны шилдэг оюутнаар ШУТИС-ийн БИАС-ийн Иргэний ба үйлдвэрийн барилгын 3-р дамжааны оюутан Ганболдын Билэгсайхан шалгарав.

Мөн оны шилдэг бүтээлийн шалгаруулалтанд хэд хэдэн бүтээл ирснээс БИАС-ийн Геотехникийн профессорын багийн тэргзүүлэх профессор Д.Дашжамцын Геотехникийн гурван цуврал бүтээл шалгарчээ. Эдгээр бүтээлүүд нь гурав дахь удаагаа энэ онд шинэчлэн хэвлэгдсэн бөгөөд манай улсын барилгын мэргэжлийн их дээд сургууль, коллежийн оюутнууд, инженерүүдийн ширээний ном болсон байна.
Эдгээр шагналын эздэд өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулах ёслол өчигдөр БИАС-ийн Захирлын зөвлөлийн хурал дээр  болж уг шагналыг тус холбооны ерөнхийлөгч доктор Э.Ганзориг гардуулав.

 


 ШУТИС-ийн Ректорын Ажлын Алба

Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн

Affiliated schools