Мөн оны шилдэг бүтээлийн шалгаруулалтанд хэд хэдэн бүтээл ирснээс БИАС-ийн Геотехникийн профессорын багийн тэргзүүлэх профессор Д.Дашжамцын Геотехникийн гурван цуврал бүтээл шалгарчээ. Эдгээр бүтээлүүд нь гурав дахь удаагаа энэ онд шинэчлэн хэвлэгдсэн бөгөөд манай улсын барилгын мэргэжлийн их дээд сургууль, коллежийн оюутнууд, инженерүүдийн ширээний ном болсон байна.
Эдгээр шагналын эздэд өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулах ёслол өчигдөр БИАС-ийн Захирлын зөвлөлийн хурал дээр болж уг шагналыг тус холбооны ерөнхийлөгч доктор Э.Ганзориг гардуулав.
ШУТИС-ийн Ректорын Ажлын Алба
Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн