link
ШУТИС-ийн Механик инженерийн сургууль /МИС/-ийн Тээврийн хэрэгсэл, дотоод шаталтын процессын профессорын багийнхан 2010 оны аравдугаар сарын 18-ны өдөр Дотоод шаталтын хөдөлгүүр, Автомашины оношлогооны лабораторио нээлээ.
Нээлтийн ажиллагаанд ректор Б.Дамдинсүрэн, МИС-ийн захирал Д.Дэлэг, ЗХШҮГ-ын дарга Д.Батбаяр болон бусад албаны хүмүүс оролцов. Уг лабораторийг байгуулснаар сургалт явуулах талбай 165 мкв-аар нэмэгдэж, хичээлийн байрны гэрэлтүүлэг дулаалга, агааржуулалт сайжирчээ. Тvvнчлэн лабораторийн хоёр, лекц семинарын хоёр өрөө, багш нарын нэг өрөө шинээр нэмэгдэж сурах таатай орчин бүрдүүлжээ. Дотоод шаталтат хөдөлгүүрийн лаборатори нь үндсэн үзүүлэлтүүдийг туршин тодорхойлох, хөдөлгүүрийн туршилт хийх, хөдөлгүүрийн хийц болон техникийн үйлчилгээ засварын талаар оюутнуудад мэдлэг олгох зориулалттай.
Мөн хөдөлгүүрийн тэжээлийн системийн лаборатори нь бензин болон дизель хөдөлгүүрийн тэжээлийн системийн тохиргоо, техникийн үйлчилгээний талаар дадлага туршлага олгох юм. Энэ лабораторийн компьютеруудад дэлхийн томоохон хөдөлгүүр үйлдвэрлэгч компаниудын инженер техникийн ажилчдаа бэлтгэдэг сургалтын программ суулгажээ. Мөн дотоод шаталтын хөдөлгүүрийн хийц болон онолын тооцооны программууд, орчин үеийн инженерийн тооцоо хийх CAD программууд дээр мэргэжлийн ангийн оюутнуудаа сургах юм.
ЗХШҮГ
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened