Дотоод шаталтын хөдөлгүүр, Автомашины оношлогооны лабораторитой болов
2010-10-25 14:15 Админ

ШУТИС-ийн Механик инженерийн сургууль /МИС/-ийн Тээврийн хэрэгсэл, дотоод шаталтын процессын профессорын багийнхан 2010 оны аравдугаар сарын 18-ны өдөр  Дотоод шаталтын хөдөлгүүр, Автомашины оношлогооны лабораторио нээлээ.

 

Нээлтийн ажиллагаанд ректор Б.Дамдинсүрэн, МИС-ийн захирал Д.Дэлэг, ЗХШҮГ-ын дарга Д.Батбаяр болон бусад албаны хүмүүс оролцов. Уг лабораторийг байгуулснаар сургалт явуулах талбай 165 мкв-аар нэмэгдэж, хичээлийн байрны гэрэлтүүлэг дулаалга, агааржуулалт сайжирчээ. Тvvнчлэн лабораторийн хоёр, лекц семинарын хоёр өрөө, багш нарын нэг өрөө шинээр нэмэгдэж сурах таатай орчин бүрдүүлжээ. Дотоод шаталтат хөдөлгүүрийн лаборатори  нь үндсэн үзүүлэлтүүдийг туршин тодорхойлох, хөдөлгүүрийн туршилт хийх, хөдөлгүүрийн хийц болон техникийн үйлчилгээ засварын талаар оюутнуудад мэдлэг олгох зориулалттай.

 

Мөн хөдөлгүүрийн тэжээлийн системийн лаборатори нь бензин болон дизель хөдөлгүүрийн тэжээлийн системийн тохиргоо, техникийн үйлчилгээний талаар дадлага туршлага олгох юм. Энэ лабораторийн компьютеруудад дэлхийн томоохон хөдөлгүүр үйлдвэрлэгч компаниудын инженер техникийн ажилчдаа бэлтгэдэг сургалтын программ суулгажээ. Мөн дотоод шаталтын хөдөлгүүрийн хийц болон онолын тооцооны программууд, орчин үеийн инженерийн тооцоо хийх CAD программууд дээр мэргэжлийн ангийн оюутнуудаа сургах юм.


ЗХШҮГ