link

Хамтын ажиллагааны гэрээ байгуулав
2010-11-16 07:31 Админ

ШУТИС-ийн МТС-ийн физик экологийн салбар, БНСУ-ын Улсаны Их Сургуулийн инженер экологийн салбартай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Энэхүү гэрээг байгуулснаар экологийн салбарын ахлах ангийн оюутны дадлагыг солилцон хийх, магистр ба доктор оюутныг сургах, багш нарын мэрэгжил дээшлүүлэх өргөн боломж нээгдэв. 

 

Дэлхийн хүндэт үнэмлэхээр шагнуулав

НҮБ-ийн Боловсрол, Шинжлэх Ухаан,Соёлын Байгууллага (UNESCO), Дэлхийн Одон Орны Холбооноос Олон Улсын Одон орны жил (2009)-ийг тохиолдуулан зохион байгуулсан ажилд их хувь нэмэр оруулсныг үнэлэн ШУТИС-ийн МТС-ийн Агаар мандлын физик, экосистемийн профессорын багийн тэргүүлэх профессор Н.Түгжсүрэнг Дэлхийн Одон Орны Холбооны хүндэт үнэмлэхээр шагнасныг 2010 оны XI сарын 12-нд хүндэтгэлтэйгээр гардуулав. Дэлхийн Одон Орны Холбооны энэхүү шийдвэрийг 2010 оны  V сарын 05-нд гаргасан байна.

Affiliated schools