ШУТИС-ийн МТС-ийн физик экологийн салбар, БНСУ-ын Улсаны Их Сургуулийн инженер экологийн салбартай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Энэхүү гэрээг байгуулснаар экологийн салбарын ахлах ангийн оюутны дадлагыг солилцон хийх, магистр ба доктор оюутныг сургах, багш нарын мэрэгжил дээшлүүлэх өргөн боломж нээгдэв.
Дэлхийн хүндэт үнэмлэхээр шагнуулав
НҮБ-ийн Боловсрол, Шинжлэх Ухаан,Соёлын Байгууллага (UNESCO), Дэлхийн Одон Орны Холбооноос Олон Улсын Одон орны жил (2009)-ийг тохиолдуулан зохион байгуулсан ажилд их хувь нэмэр оруулсныг үнэлэн ШУТИС-ийн МТС-ийн Агаар мандлын физик, экосистемийн профессорын багийн тэргүүлэх профессор Н.Түгжсүрэнг Дэлхийн Одон Орны Холбооны хүндэт үнэмлэхээр шагнасныг 2010 оны XI сарын 12-нд хүндэтгэлтэйгээр гардуулав. Дэлхийн Одон Орны Холбооны энэхүү шийдвэрийг 2010 оны V сарын 05-нд гаргасан байна.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа