link

“Оюутан-удирдагч” IX сургалт семинар болов
2011-11-09 00:44 Админ

ШУТИС-ийн Оюутны холбооноос жил бvр зохион байгуулдаг “Оюутан-удирдагч” IX сургалт семинар 2011 оны 10 сарын 29-ний өдөр ШУТИС-ийн ШУТТНС-д болж өндөрлөлөө. Уг семинарт ШУТИС-ийн ОХ-ны 110 идэвхитэн гишүүн  оюутан оролцсон. Семинарын хүрээнд ШУТИС-ийн ОХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд єнгєрсєн жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнав.

 

Мєн өөрсдийн алдаа оноогоо ярилцаж, цаашид хэрхэн ажиллах талаар хэлэлцлээ. ШУТИС-ийн Оюутны холбооноос 2011-2012 оны хичээлийн жилийг “Мэдлэгт суурилсан-Ёс суртахуунт оюутны жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан 11 дvгээр сарын 1-ээс 12-р сарын 1 хүртэлх хугацаанд “Ёс суртахуунт оюунлаг оюутан” сарын аян зарлахаар уг семинараас шийдвэрлэсэн юм. Тvvнчлэн энэхүү семинарт “Хувь хүний удирдлага”, “Цагийн менежмент” сэдвээр КТМС-ийн Эрдэм шинжилгээ инноваци эрхэлсэн дэд захирал Л.Оюунцэцэг хүрэлцэн ирсэн оюутнууддаа лекц тавьж цаашид хамтран ажиллахаар боллоо.


ЗХШҮГ

Affiliated schools