ШУТИС-ийн Оюутны холбооноос жил бvр зохион байгуулдаг “Оюутан-удирдагч” IX сургалт семинар 2011 оны 10 сарын 29-ний өдөр ШУТИС-ийн ШУТТНС-д болж өндөрлөлөө. Уг семинарт ШУТИС-ийн ОХ-ны 110 идэвхитэн гишүүн оюутан оролцсон. Семинарын хүрээнд ШУТИС-ийн ОХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд єнгєрсєн жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнав.
Мєн өөрсдийн алдаа оноогоо ярилцаж, цаашид хэрхэн ажиллах талаар хэлэлцлээ. ШУТИС-ийн Оюутны холбооноос 2011-2012 оны хичээлийн жилийг “Мэдлэгт суурилсан-Ёс суртахуунт оюутны жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан 11 дvгээр сарын 1-ээс 12-р сарын 1 хүртэлх хугацаанд “Ёс суртахуунт оюунлаг оюутан” сарын аян зарлахаар уг семинараас шийдвэрлэсэн юм. Тvvнчлэн энэхүү семинарт “Хувь хүний удирдлага”, “Цагийн менежмент” сэдвээр КТМС-ийн Эрдэм шинжилгээ инноваци эрхэлсэн дэд захирал Л.Оюунцэцэг хүрэлцэн ирсэн оюутнууддаа лекц тавьж цаашид хамтран ажиллахаар боллоо.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа