link
ШУТИС-ийн ректор профессор Б.Очирбат EBSCO-ийн Монгол, Хятад, Хонгконг, Тайван хариуцсан дэд ерөнхийлөгч Peter, борлуулалтын захирал Eddie нарыг хүлээн авч уулзлаа.
ШУТИС нь 2012 оноос хойш EBSCO-ийн Төрөлжсөн мэдээллийн сангуудын эрхийг авч ашиглаж эхэлсэн ба одоогоор Engineering Source, Energy and Power Source, Computer and Applied Sciences Complate, Applied Science and Technology Source Ultimate гэсэн 4 төрлийн төрөлжсөн мэдээллийн санг ашиглаж байна.
Уулзалтын үеэр ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачдын бүтээлийг Impact Factor өндөртэй сэтгүүлүүдэд хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ШУТИС-ийн online, open access сэтгүүлүүдийг EBSCO-ийн төрөлжсөн мэдээллийн сангуудад хэрхэн бүртгүүлж индексжүүлэх, тавигдах шаардлага, номын сангийн програм хангамж, нэгдсэн хайлтын системүүдийг ашиглах талаар зөвлөгөө өгөх, номын санч-мэдээллийн ажилтнууд, хэрэглэгчдэд зориулсан чадваржуулах сургалтыг шат дараатай зохион явуулах, ШУТИС-Хэвлэлийн газартай хамтран ажиллах зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэн ярилцаж санал солилцлоо.
Мөн EBSCO-оос зохион явуулсан мэдээллийн сангаас хайлт хийх уралдаанд тэргүүлсэн ХШУС-ийн багш С.Билэгсайхан, МехТС-ийн багш А.Эрдэнэтуяа нарт дурсгалын зүйл гардуулж цаашдын судалгааны ажилд нь амжилт хүслээ.
Шинжлэх ухаан, технологийн төв номын сан
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened