ШУТИС-ийн Ректор EBSCO-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2019-10-29 23:18

ШУТИС-ийн ректор профессор Б.Очирбат EBSCO-ийн Монгол, Хятад, Хонгконг, Тайван хариуцсан дэд ерөнхийлөгч Peter, борлуулалтын захирал Eddie нарыг хүлээн авч уулзлаа.

ШУТИС нь 2012 оноос хойш EBSCO-ийн Төрөлжсөн мэдээллийн сангуудын эрхийг авч ашиглаж эхэлсэн ба одоогоор Engineering Source, Energy and Power Source, Computer and Applied Sciences Complate, Applied Science and Technology Source Ultimate гэсэн 4 төрлийн төрөлжсөн мэдээллийн санг ашиглаж байна.

   

Уулзалтын үеэр ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачдын бүтээлийг Impact Factor өндөртэй сэтгүүлүүдэд хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ШУТИС-ийн online, open access сэтгүүлүүдийг EBSCO-ийн төрөлжсөн мэдээллийн сангуудад хэрхэн бүртгүүлж индексжүүлэх, тавигдах шаардлага, номын сангийн програм хангамж, нэгдсэн хайлтын системүүдийг ашиглах талаар зөвлөгөө өгөх, номын санч-мэдээллийн ажилтнууд, хэрэглэгчдэд зориулсан чадваржуулах сургалтыг шат дараатай  зохион явуулах, ШУТИС-Хэвлэлийн газартай хамтран ажиллах зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэн ярилцаж санал солилцлоо.

  


Мөн EBSCO-оос зохион явуулсан мэдээллийн сангаас хайлт хийх уралдаанд тэргүүлсэн ХШУС-ийн багш С.Билэгсайхан, МехТС-ийн багш А.Эрдэнэтуяа нарт дурсгалын зүйл гардуулж цаашдын судалгааны ажилд нь амжилт хүслээ.

Шинжлэх ухаан, технологийн төв номын сан