link

Л.ГАНСҮХ ШУТИС-ИЙН ТӨГСӨГЧИДИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР СОНГОГДЛОО
2009-03-17 00:12 Админ

  ШУТИС-ийн  бүрэлдэхүүн ба харъяа 17 салбар сургууль  бүрт төгсөгчидийн холбоо үй ажиллагаагаа явуулдаг бөгөөд холбоодын тэргүүнүүд болон ШУТИС-ийн удирдлагууд 2009 оны 3-р сарын 13-нд уулзалт зохион байгуулсан юм. Энэ үеэр төгсөгчидийн төлөөлүүд  "Төгсөгчидийн нэгдсэн холбоо"-г байгуулан,  журмаа шинэчилж, цаашдын зохион байгуулалт, төлөвлөгөөгөө боловсрууллаа. Уулзалтын гол зорилго нь ирэх 10-р сард болох төрөлх сургуулийнхаа 50 жилийн ойг угтах бэлтгэл ажлыг зохион байгуулах, 2009 оны хичээлийн жилд ашиглалтад орох ШУТИС-ийн электрон номын сангийн барилгын ажилд хандив цуглуулах зэрэг асуудалд хамтран  үйл ажиллагаагаа уялдуулахад оршиж байсан юм.  "Төгсөгчидийн нэгдсэн холбоо"-ны  тэргүүнээр  УИХ-ын гишүүн, Байгаль Орчин Аялал Жуулчлалын сайд Л.Гансүхийг сонгожээ.

Affiliated schools