ШУТИС-ийн бүрэлдэхүүн ба харъяа 17 салбар сургууль бүрт төгсөгчидийн холбоо үй ажиллагаагаа явуулдаг бөгөөд холбоодын тэргүүнүүд болон ШУТИС-ийн удирдлагууд 2009 оны 3-р сарын 13-нд уулзалт зохион байгуулсан юм. Энэ үеэр төгсөгчидийн төлөөлүүд "Төгсөгчидийн нэгдсэн холбоо"-г байгуулан, журмаа шинэчилж, цаашдын зохион байгуулалт, төлөвлөгөөгөө боловсрууллаа. Уулзалтын гол зорилго нь ирэх 10-р сард болох төрөлх сургуулийнхаа 50 жилийн ойг угтах бэлтгэл ажлыг зохион байгуулах, 2009 оны хичээлийн жилд ашиглалтад орох ШУТИС-ийн электрон номын сангийн барилгын ажилд хандив цуглуулах зэрэг асуудалд хамтран үйл ажиллагаагаа уялдуулахад оршиж байсан юм. "Төгсөгчидийн нэгдсэн холбоо"-ны тэргүүнээр УИХ-ын гишүүн, Байгаль Орчин Аялал Жуулчлалын сайд Л.Гансүхийг сонгожээ.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа