link

Багш нарын мэдээллийн технологи ашиглах чадварыг дээшлүүлж байна
2012-01-09 20:26 Админ

БСШУЯ, ШУТИС-ийн Е-Нээлттэй сургууль хамтран “Их, дээд сургуулиудын багш нарын мэдээллийн технологи ашиглах чадварыг дээшлүүлэх” сургалтыг  9 дэх удаа зохион байгуулж эхэллээ. 1 дүгээр  сарын 13-н хүртэл үргэлжлэх сургалтын нээлтэнд ШУТИС-ийн Ректор Б.Дамдинсүрэн оролцож суралцагчдад амжилт хүсэв. БСШУЯ-ны санхүүжилтээр зохион байгуулж байгаа уг сургалт УМС(UNIMIS) програмчлал, Электрон сургалт(UNILMS) програмчлал, Е-хичээл бэлтгэх програмчлалын технологи, Вэб програмчлал, Flash програм хангамж гэсэн үндсэн модулиар хичээллэж байна. Энэ удаагийн сургалтанд хувийн  20 гаруй их, дээд сургуулийн 30 гаруй багш хамрагдаж байна. Амжилттай суралцсан багш нарт БСШУЯ болон ШУТИС-ийн хамтарсан гэрчилгээ олгоно. 

 

E-Нээлттэй сургууль

 

Affiliated schools