БСШУЯ, ШУТИС-ийн Е-Нээлттэй сургууль хамтран “Их, дээд сургуулиудын багш нарын мэдээллийн технологи ашиглах чадварыг дээшлүүлэх” сургалтыг 9 дэх удаа зохион байгуулж эхэллээ. 1 дүгээр сарын 13-н хүртэл үргэлжлэх сургалтын нээлтэнд ШУТИС-ийн Ректор Б.Дамдинсүрэн оролцож суралцагчдад амжилт хүсэв. БСШУЯ-ны санхүүжилтээр зохион байгуулж байгаа уг сургалт УМС(UNIMIS) програмчлал, Электрон сургалт(UNILMS) програмчлал, Е-хичээл бэлтгэх програмчлалын технологи, Вэб програмчлал, Flash програм хангамж гэсэн үндсэн модулиар хичээллэж байна. Энэ удаагийн сургалтанд хувийн 20 гаруй их, дээд сургуулийн 30 гаруй багш хамрагдаж байна. Амжилттай суралцсан багш нарт БСШУЯ болон ШУТИС-ийн хамтарсан гэрчилгээ олгоно.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа