link
Жил бүрийн цагаан сарын өмнөхөн гавъяаныхаа амралтыг эдлэн, ач зээ нараа тойруулан суугаа ахмад буурлуудаа ректорат хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг. Тэр уламжлалаар 2 дугаар сарын 12-нд Төв номын сангийн хурлын танхимд хүндэтгэлийн уулзалт боллоо. Бүрэлдхүүн сургуулиуд, захиргаа, үйлчилгээний албанаас тэтгэвэрт гарсан зуу шахам өндөр настан морилон ирлээ. Хүндэтгэлийн ажиллагаанд ректоратын гишүүд, сургуулийн захирлууд, Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн, профессор Амар, Ардын багш, академич Ч.Авдай нар оролцов. Төр, олон нийтийн байгууллагуудын шагналаар олон хүн энгэрээ милаалгасны дотор 90 шахам насыг зооглож яваа ахмад эдийн засагч, профессор Н.Чулуундорж гуайд алд цэнхэр хадаг, мөнгөн аяга, амьд цэцгийн баглаа барьж хүндэтгэв. Буурлууддаа зориулж Гандан хийдийн лам Азжаргал ном айлдаж, гавъяат жүжигчин Өлзий-Орших ая дуугаа өргөн, үдийн зоог, шүүс барив.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened