Баясгалан хэмээх луу жилээ угтаж буурлуудаа хүлээж авлаа
2012-02-17 21:35 Админ

Жил бүрийн цагаан сарын өмнөхөн гавъяаныхаа амралтыг эдлэн, ач зээ нараа тойруулан суугаа ахмад буурлуудаа ректорат хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг. Тэр уламжлалаар 2 дугаар сарын 12-нд Төв номын сангийн хурлын танхимд хүндэтгэлийн уулзалт боллоо. Бүрэлдхүүн сургуулиуд, захиргаа, үйлчилгээний албанаас тэтгэвэрт гарсан зуу шахам өндөр настан морилон ирлээ. Хүндэтгэлийн ажиллагаанд  ректоратын гишүүд, сургуулийн захирлууд, Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн, профессор Амар, Ардын багш, академич Ч.Авдай нар оролцов. Төр, олон нийтийн байгууллагуудын шагналаар олон хүн энгэрээ милаалгасны дотор 90 шахам насыг зооглож яваа ахмад эдийн засагч, профессор Н.Чулуундорж гуайд алд цэнхэр хадаг, мөнгөн аяга,  амьд цэцгийн баглаа барьж хүндэтгэв. Буурлууддаа зориулж Гандан хийдийн лам Азжаргал ном айлдаж, гавъяат жүжигчин Өлзий-Орших ая дуугаа өргөн, үдийн зоог, шүүс барив.