link
ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбар Бельги улсын Боловсрол, алсын зайн сургалт, соёлын гүйцэтгэх агентлагтай 2019- 2022 он хүртэл 3 жилийн хугацаатайгаар Монгол улсын арьс ширний салбарын хүний нөөцийг чадавхжуулах 106.400 еврогийн төсөвт өртөгтэй “ Erasmus+Programme Capacity-Building projects in the field of Higher Education (E+CBHE)” төслийн гэрээг 2019 оны 1-р сарын 15-нд байгуулсан. Төслийн удирдагчаар шинжлэх ухааны доктор, профессор Л. Удвал Sc.D ажилласан.
Энэхүү төслөөр Английн улсын лабораторийн зориулалттай тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “SATRA” компанийн Арьс ширний физик-механик шинж чанар тодорхойлох 7 төрлийн тоног төхөөрөмжийг суурилуулсан. Эдгээр тоног төхөөрөмжүүд нь арьс ширэн материалын физик механик шинж чанарыг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн шинжлэх, үнэлэлт дүгнэлт гаргах боломжтой.
Төвийн зорилго нь арьс ширний салбарын мэргэжилтнийг бэлтгэх, дадлагажуулах, мэргэжил дээшлүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагаа явуулна. Үүнд:
ШУТИС-ийн ахисан түвшний болон бакалаврын хөтөлбөрөөр сургалт, дадлагын болон эрдэм шинжилгээний ажлыг дэмжин оролцож, өндөр чадвартай судлаач бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened