ШИНЭ БҮТЭЭЛИЙГ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРҮҮЛЬЕ” сэдэвт ШУТИС, МХТС-ийн Эрдэм Шинжилгээ, Судалгаа, Инновацийн бүтээлийн уралдааны дүн гарлаа
2012-04-10 22:12 Админ

Багш судлаач, оюутнуудын хамтын бүтээлийг зах зээлд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулахад дэмжлэг үзүүлэх зорилгын дор гадаад, дотоодын зах зээлд нэвтэрч чадах бүтээгдэхүүнийг сонгон технологийн болон эдийн засгийн цогц асуудлыг судлах, тооцоолол, симулляцийг орчин үеийн математик арга хэрэгсэл, программчлалын хэрэгслийг ашиглан боловсруулсан байх үндсэн шаардлага бүхий уралдаан 2012 оны 2 дугаар сарын 16-наас 4 дүгээр сарын 9-ний хооронд 3 үе шаттайгаар үргэлжилж дүнгээ гаргасан байна. 

    ШУТИС-ийн төдийгүй Монгол Улсын хэмжээнд анхдагч болж буйгаараа онцлог энэхүү уралдааныг Мэдээллийн технологийн үндэсний парк(МТҮП)-тай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд МХТС-ийн Эрдэм шинжилгээ, Инновацийн албанаас зохион байгуулж, зөвлөх багшаар удирдуулсан оюутнуудын баг өөрсдийн шинэлэг бүтээгдэхүүний санааг Инновацийн бүтээл болгох, улмаар үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх хэмжээнд хүртэл хөгжүүлэхдээ өндөр идэвх гаргаж, нөөц бололцоогоо сайн ашиглан ажилласныг тэмцээний шүүгч болон ажиглагч нарын зүгээс өндрөөр үнэлж энэхүү тэмцээнийг улам өргөн хүрээнд зохион байгуулах нь улс орны хөгжилд ихээхэн хувь нэмэртэй болохыг цохон тэмдэглэж байлаа. 

Уралдааны
2-р шатны шалгаруулалтаас: 

1. Явуулын зар сурталчилгааны LED дэлгэц, радио телевизийн дахин дамжуулах станц зохион байгуулах 2. Ухаалаг гар утсан дээр суурилсан зар сурталчилгааны нэгдсэн аппликейшн хөгжүүлэлт 3. Шатахуун зарцуулалтыг хэмнэх төхөөрөмж 4. Автомашины дугаар таних төхөөрөмж бүхий автомат хаалт 5. Нийтийн тээврийн үйлчилгээнд мэдээллийн технологийг нэвтрүүлэх 6. Электрон хэрэгслийн зөөврийн цахилгаан үүсгүүр бүтээлийн төслүүд шалгарсан бөгөөд эцсийн шатанд өрсөлдсөнөөр: 


1.
Ухаалаг гар утсан дээр суурилсан зар сурталчилгааны нэгдсэн аппликейшн хөгжүүлэлт /Багийн зөвлөх: Тэргүүлэх проф. Док. Ц.Баатархүү, Багш Н.Мөнхөө, Технологийн баг: М.Төртогтох, Б.Батжаргал, А.Билгүүн, Зах зээл судалгааны баг: Э.Уянга, Г.Гэрэлмаа/ 

2.
Шатахуун зарцуулалтыг хэмнэх төхөөрөмж /Багийн зөвлөх: Ахлах багш Н.Чулуунбанди Док. Технологийн баг: Э.Балдансамбуу, Ж.Ням-Очир Зах зээл судалгааны баг: Э.Энхзаяа, Э.Уранбилэг, Н.Оюун-Эрдэнэ, О.Солонго, Б.Дэлгэрмаа, М.Хишигжаргал, Г.Дуламсүрэн. Ч.Өнөрцэцэг/ 

3.
Автомашины дугаар таних төхөөрөмж бүхий автомат хаалт /Багийн зөвлөх: Ахлах багш Ц.Хүрэлбаатар, Технологийн баг: З.Мөнхсайхан Д.Түвшинжаргал Зах зээл судалгааны баг: Э.Солонго, Б.Мягмарбаяр/ 

4.
Электрон хэрэгслийн зөөврийн цахилгаан үүсгүүр /Багийн зөвлөх: Б.Сүхбаатар / Доктор (Sc.D).проф/ Технологийн баг: Докторант С.Төгсбилэг, Магистрант Ж.Нямбаяр Зах зээлийн судалгааны баг: Магистрант М.Нямцэрэн, Докторант С.Төгсбилэг/ 

бүтээлүүд ижил онооны үнэлэлт авч шалгарсан бөгөөд өргөмжлөл, мөнгөн шагнал, МТҮП-ийн Инкубацийн нөхцөлд хамруулах эрхээр шагнагдлаа. 


Уралдааны шалгаруулалтанд МШХХТГ-ийн газрын дарга Ө.Одгэрэл, МТҮП-ийн захирал Ё.Сүхбаатар, ШУТИС-ийн ректор Профессор Б.Дамдинсүрэн, МХТС-ийн захирал Б.Сүхбат болон төр хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүд, сургуулийн багш оюутнуудын бүрэлдэхүүн ажиглагчаар оролцлоо. 


Тэмцээний ялагч багууд болон нийт ШУТИС-ийн багш, судлаач, оюутнууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж, дараагийн уралдаанд улам олон бүтээлийн төслүүдийг оролцохыг урьж байна. 


ШУТИС
, МХТС-ийн Эрдэм шинжилгээ, Инновацийн алба 

Мэдээг файлаар татаж авах холбоос.info