МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТЫН НЭРЭМЖИТ “ЭРДМИЙН XII ЧУУЛГАН”-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2012-04-11 02:35 Админ

ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн газар, Оюутны холбооны Эрдэм шинжилгээ, технологийн алба, ШУТИС-ийн КТМС, “Очирбат сан”, “Залуу судлаач сан”-тай  хамтран их, дээд сургуулийн оюутнуудын дунд Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит “ЭРДМИЙН XII ЧУУЛГАН”-ы  2012 оны 04  дүгээр сарын 06-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

 Оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд оролцуулах, дадлагажуулах, тэдний  эрдэм шинжилгээний ажил, бүтээлийг нийтэд таниулах, дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулах зорилготой тус “ЭРДМИЙН XII ЧУУЛГАН”-нд  их, дээд сургуулиудын оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал, шилдэг бүтээлийн уралдаанаас шалгарсан оюутнууд оролцож өөрсдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр  дүн болсон эрдэм шинжилгээний илтгэл, бүтээлүүдээ танилцууллаа.

 

Тус “ЭРДМИЙН XII ЧУУЛГАН”-д ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, ХААИС-ийн харъяа Инженерийн сургууль, Биологийн нөөцийн менежментийн сургууль, Байгалийн ухааны сургууль, Экологи, технологи хөгжлийн сургууль, Мал эмнэлэг, биотехнологийн сургууль,  МУИС-ийн харъяа  Гадаад хэл, соёлын сургууль, Нийгмийн шинжлэх ухааны сургууль, Эдийн засгийн сургууль, Улаанбаатар сургууль, “Отгонтэнгэр” их сургууль,  Санхүү эдийн засгийн дээд сургууль, "Мандах бүртгэл" дээд сургууль мөн хөдөө орон нутгаас ШУТИС-ийн Орхон аймаг дахь Технологийн сургууль, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн сургуулиудын оюутнууд тус тус оролцлоо.

“ЭРДМИЙН XII ЧУУЛГАН”-ы салбар хуралдаанууд нь Техник технологи  (нанотехнологи, биотехнологи, мэдээллийн технологи ба бусад), Нийгмийн ухаан, хэл шинжлэл, дизайн, Байгалийн ухаан, экологи, Эдийн засаг, менежмент (2012 оны 3-р сарын 24-нд КТМС дээр зохион байгуулагдсан) гэсэн 4 чиглэлээр явагдсан.

 

 Эрдэм шинжилгээний салбар хуралдаанд:

  • Техник, технологийн чиглэлээр 27 илтгэл
  • Нийгмийн ухаан, хэл шинжлэл, дизайны чиглэлээр 12 илтгэл
  • Байгалийн ухаан, экологиийн чиглэлээр 11 илтгэл
  • Эдийн засаг, менежментийн чиглэлээр 10 итгэл нийт 60 илтгэл тус тус хэлэлцүүллээ.

 Бүтээлийн үзэсгэлэн:

  • Бүтээлийн үзэсгэлэнд нийт 33 бүтээл оролцлоо.

 Үүнд: "Мөсөн гэр", "Шар буурцагийн хаягдлаар боловсруулан гаргасан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн", ЭХИС-иас "Поток-1", "Хараа шалгах прожектор", "Шүдний зөөврийн өрмийн машин", "Төгөлдөр хуур сургалтын төхөөрөмж", "Гар удирдлагатай робот", "Замын түгжрэл", "Монгол нум сумын цохилтын хүчийг хэмжих төхөөрөмж", "Шууд утгуурт экскаваторын багасгасан загвар", "Felt art эсгий урлаг", "Chic", "Автомат машин өргөгч", "Автомат ааруул шахагч", "Хулууны нэмэлттэй талх", "Гаат ургамлын эфирийн тос, Гаатай ликёр", "Чацарганы нутагшуулсан сортуудын шүүс, хальс үр", "Явуулын зар сурталчилгааны LED дэлгэц, радио телевизийн дахин дамжуулах  станц зохион байгуулах", "Ухаалаг гар утсан дээр суурилсан зар сурталчилгааны нэгдсэн аппликейшн хөгжүүлэлт", "Зарим төрлийн электрон тоног төхөөрөмж", "Шатахуун зарцуулалтыг хэмнэх төхөөрөмж", "Автомашины дугаар таних төхөөрөмж","Нийтийн тээврийн үйлчилгээнд мэдээллийн технологийг нэвтрүүлэх", "Лингафоны танхимын тоног төхөөрөмж", "Цэцгийн ба хувцасны өлгүүр", "Индэр", "FD" клуб, Охид бүсгүйчүүдэд зориулсан гутал, цүнхний "Урьхан хавар" коллекци, "Арьсан жижиг эдлэл"-ийн коллекци, "Ингэний ундааны микрофлорын судалгаа".

 

 

 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД БАЙР ЭЗЭЛСЭН ОЮУТНУУД:

 Техник, технологийн салбар хуралдаанд

 I-р байранд ШУТИС, БИАС-ийн IV-р курсын оюутан Э.Батбилэг, З.Булган "Усны экологи, эдийн засагийн оновчтой шийдэл орон сууцны хэрэглээнд" илтгэл

 II-р байранд ШУТИС, Орхон аймаг дахь Технологийн сургууль III-р курсын оюутан Г.Хүрэлбаатар, Б.Батболд "Халькопирит давамгайлсан зэсийн баяжмалыг иодын орчинд уусгах нь" илтгэл

 III-р байранд ШУТИС, МХТС-ийн IV-р курсын оюутан Д.Түвшинжаргал "Виртуал талбарын аргад суурилсан хөдөлгөөнт роботын зам төлөвлөлт" илтгэл

 Тусгай байранд ШУТИС, УУИС-ийн III-р курсын оюутан Б.Мөнгөн "Эксковаторуудын метал хийцийг металын соронзон санамжийн аргаар оношлох судалгаа" илтгэл

 Нийгмийн ухаан, хэл шинжлэл, дизайны салбар хуралдаанд

 I-р байранд ШУТИС, НТС-ийн IV-р курсын оюутан С.Өлзийхишиг "Концесс – гэрээлэх үлчилгээг нийгмийн ажлын практикт хэрэгжүүлэх арга зам" илтгэл

 II-р байранд МУИС, Гадаад хэл соёлын сургуулийн  II-р курсын оюутан Т.Загарпэрэнлэй "Алгинч, бушуун цэрэг, хошууч хэмээх хэллэгийн тухай" илтгэл

 III-р байранд ШУТИС, ҮТДС-ийн III-р курсын оюутан М.Түмэн-Өлзий "Дизайн ба амьдралын алтан хууль" илтгэл

 Тусгай байранд МУИС, Нийгмийн шинжлэх ухааны сургууль IV-р курсын оюутан Д.Содномжамц "Монгол угсаатны зарим нэг хөлөгт тоглоомын гарал үүслийг археологийн хэрэглэгдэхүүнээр тодорхойлох нь" илтгэл

 Байгалийн ухаан, экологиийн салбар хуралдаанд

 I-р байранд ХААИС, Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн V-р курсын оюутан А.Цэрэнтогтох, Д.Солонго "Ургамлын гаралтай “Rhetonium” бэлдмэлийг туршсан дүн" илтгэл

 II-р байранд ШУТИС, ХИБС-ийн III-р курсын оюутан  Г.Болор-Эрдэнэ "Ингэний  ундаанаас ялгасан дрожжийн судалгаа" илтгэл

 III-р байранд ШУТИС, МТС-ийн III-р курсын оюутан С.Алтаннавч "Улаанбаатар хотын автозамын дагуух аэрозолийн бөөмийн хэмжээ, түүний тархалтын судалгаа" илтгэл

 Тусгай байранд ШУТИС, ГГТС-ийн  V-р курсын оюутан Н.Бахат "Улаанбаатар дүүргийн карбоны хурдсын судалгаа" илтгэл

 Эдийн засаг, менежментийн салбар хуралдаанд

I-р байранд МУИС-ийн оюутан Ч.Алтан-Өлзий, Г.Батзориг, А.Ундрал, Л.Энх-Орчлон нарын "Шатахууны үнийг бууруулах боломж: Симуляци шинжилгээ" илтгэл

II-р байранд ШУТИС, КТМС-ийн оюутан Т.Анударийн "Мотивацийг математик арга ашиглан тооцоолох нь" сэдэвт илтгэл; МУИС-ийн С.Мягмарсүрэнгийн "Хувилбаруудыг үнэлэх Fuzzy AHP TOPSIS арга, түүний хэрэглээ" илтгэл

III-р байранд ШУТИС, КТМС-ийн оюутан Л.Одгэрэл, Б.Тунгалагтамир нарын "Монголын хөрөнгийн зах зээлээс оновчтой протфель бүрдүүлэх нь"; ШУТИС, КТМС-ийн оюутан Б.Баярмаа, Б.Солонго, Э.Отгончимэг нарын "А.Маслоугийн хэрэгцээний шатлалаар сэтгэл ханамжийг тайлбарлах нь" сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.

БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНД БАЙР ЭЗЭЛСЭН ОЮУТНУУД:

 I-р байранд ШУТИС, МХТС-ийн оюутан З.Мөнхсайхан, Д.Түвшинжаргал нарын “Камерын удирдлагатай хяналтын систем” бүтээл

 II-р байранд ШУТИС, ҮТДС-ийн V-р курсын оюутан Б.Ахмарал Охид бүсгүйчүүдэд зориулсан гутал, цүнхний "Урьхан хавар" коллекци

 III-р байранд ШУТИС, КТМС-ийн IV-р курсын оюутан Э.Цэндмаа "Төгөлдөр хуур сургалтын төхөөрөмж" бүтээл

 Тусгай байранд ШУТИС, ХИБС, МУИС-ийн оюутан А.Үзмээ, Т.Золзаяа, Ц.Мөнхтунгалаг "Шар буурцагийн хаягдлаар боловсруулан гаргасан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн" бүтээл тус тус шалгарлаа.

 Монгол улсын анхны Ерөнхийлөгч  П.Очирбатын нэрэмжит “ЭРДМИЙН XII ЧУУЛГАН”-д оролцсон ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд, Эдийн засаг, менежментийн салбар хуралдаандыг зохион байгуулсан ШУТИС-ийн КТМС,  ХААИС, МУИС, СЭЗДС, “ОТГОНТЭНГЭР” их сургууль, "Мандах бүртгэл" дээд сургууль болон хөдөө орон нутгаас ирж оролцсон ШУТИС-ийн Орхон аймаг дахь Технологийн сургууль, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн сургуулиудын удирдлага, эрдэмтэн багш нар, оюутнууддаа талархал илэрхийлэхийн ялдамд цаашдын эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажилд өндөр амжилт хүсье.   

ШУТИС, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР


ЗХШҮГ