ШУТНС дэлхийн номын өдрийг угтан...
2012-04-13 18:38 Админ

Шинжлэх ухаан технологийн номын сан нь уламжлал болгон тэмдэглэдэг “Дэлхийн номын өдөр”-ийг 2012 оны 04-р сарын 23-нд уншигчидтайгаа хамт тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Тэмдэглэлт өдрийг угтан ШУТНС нь зохиолч Ж.Батноовын “Харж баясахын жаргал” сэдэвт сонирхолтой ярилцлагыг 2012 оны 04-р сарын 10-нд Монголын хараагүйчуудын үндэсний холбоотой хамтран зохион явуулсан бол 2012 оны 04-р сарын 15-23-нд Дэлхийн суу билэгт Италийн агуу зохион бүтээгч Леонардо Да Винчигийн мэндэлсэний 560 жилийн ойд зориулан “Соён гэгээрэл ба суутны амьдрал” өдөрлөгийг “Хэн их хөдөлмөрлөнө түүнд аз жаргал үүдээ нээнэ” уриан дор БИАС-ийн Архитектурын профессорын баг, Данте Алегрийн Монгол дахь салбар хороотой,  2012 оны 04-р сарын 18-нд
Амьдрал яруу найрагт дуртай чөлөөт уулзалт ярилцлагыг НТС-ийн Философи, улс төр, соёл судлалын профессорын багтай тус тус хамтран зохион байгуулах гэж байна.

 

 
 
 
 


Шинжлэх Ухаан Технологийн номын сан