ХБС-ийн багш оюутнууд хандивын арга хэмжээ зохиолоо
2012-04-14 02:33 Админ

ШУТИС-ийн Орос хэлний өдрүүд”-ийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих жилд зориулан онцгой анхаарал шаарддаг сурагчдад халамж үзүүлэх, тэдний  гадаад хэл /орос/ сурах хүсэл сонирхолыг нь дэмжих   зорилгоор ХБС-ийн Орос судлалын профессорын багийн багш,  оюутнууд “Русский центр”-тэй хамтран 2012 - 04 – 11-нд нийслэлийн ЕБ-ын 25-р тусгай сургууль дээр хандивын арга хэмжээг зохион явууллаа.

Арга хэмжээний үеэр сурагчдад “Маша и медведь” хүүхэлдэйн киноны үзвэр зохион байгуулж, А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”-ээр жүжигчилсэн тоглолт үзүүлж, орос хүүхдийн дуу зааж, даамны тэмцээн зохиолоо.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад зориулж  ХБС-ийн багш, оюутнууд 187000 төгрөгний хандив цуглуулан даамны тэмцээнд тэргүүлсэн сурагчдыг шагнаж, арга хэмжээнд оролцсон 100 хүүхдэд бэлэг тарааж, гадаад хэлний багш нарт орос дууны СD-10, сурах бичиг-2 –ыг бэлэглэв.

Хандивын арга хэмжээнд  зөвлөх багш Б.Оюун, Б.Цэцэгмаа, С.Бархас нарын англи- орос хэлний багшийн 4-р курс, англи- орос хэлний орчуулагчийн 3-р курс, солонгос- англи хэлний орчуулагчийн 2-р курсын оюутнууд идэвх, санаачлагатай оролцов.


Орос судлалын профессорын баг

Русский центр