Улсын химийн XXXI олимпиад 2022 оны 5-р сарын 6-8 өдрүүдэд 1, 2 дугаар ангийн оюутнууд оролцох А бүлэг, 3, 4 дүгээр ангийн оюутнууд оролцох Б бүлэг гэсэн төрлүүдээр МУИС дээр зохион байгуулагдлаа.
Уг олимпиадад ШУТИС, МУИС, МУБИС, АШУҮИС, ХААИС, Монгол Германы Технологийн Их Сургууль, Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн оюутнууд оролцов.
А бүлэг: ШУТИС. ХШУС-ийн Химийн инженерчлэл хөтөлбөрийн 2-р ангийн оюутан Г.Анударь алтан медаль, ШУТИС-ийн харьяа Эрдэнэтийн Технологийн Сургуулийн Ашигт малтмал боловсруулах технологи хөтөлбөрийн 1-р ангийн оюутан Б.Өгөөмөр, С.Энхсаруул нар хүрэл медаль хүртлээ.
Б бүлэг: ШУТИС. ХШУС-ийн Химийн технологи хөтөлбөрийн 4-р ангийн оюутан Ц.Батхүү, Химийн инженерчлэл хөтөлбөрийн 3-р ангийн оюутан О.Тэмүүлэн нар мөнгөн медаль, Химийн Инженерчлэл хөтөлбөрийн 4-р ангийн оюутан Г.Бүрэнтогтох, Н.Жаргал нар хүрэл медаль хүртлээ.
Амжилт гаргасан бүх оюутнууд болон профессор багш нартаа халуун баяр хүргэе.
Химийн Инженерчлэлийн Салбарын хамт олон
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа